tuuh.gazar.zui

НИЙГМИЙН УХААНЫ  УНШИХ СЭДВҮҮД

БАГШ СУРАГЧДАД ЗОРИУЛСАН

Багш сурагч Та бүхэнд зориулж 2006 оноос хойш хэвлэн НУ багш нарын дунд "цэнхэр ном" хэмээн нэрлэгдсэн номоо  шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд дахин сайжруулж гаргалаа. Нийгмийн ухааны хичээлийн сонгоны ном 4 дэх удаагаа шинэчлэн засварлаж та бүхний гар дээр хүргэж байна. 

НОМЫН АГУУЛГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. 

10-Р АНГИ

Бүлэг 1 Шударга ёс гэж юу вэ?

1.1  Шударга ёсны тухай ойлголт мөн чанар

1.2  Шударга ёсны нийтлэг шинж ба хэлбэрүүд

1.3  Шударга ёсыг яагаад ангилах шаардлагатай вэ?

Бүлэг 2 Нийгмийн гажуудал                                                                                           2.1 Нийгмийн гажуудал ба ёс зүйн уналт

2.2  Нийгмийн хяналт гэж юу вэ?

Бүлэг 3 Соёлын тухай

3.1 Соёлын үүсэл түүний ангилал онцлог

3.2 Соёлын бүтэц бүрэлдэхүүн

3.3 Соёлын олон янз байдалд хандах хандлага

Бүлэг 4 Үл явгаварлан гадуурхах

4.1 Хүний эрх ба Жам ёсны эрх

             4.2  Хүний эрх ба үл ялгаварлан гадуурхал

      4.3   Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй

Бүлэг 5 Эдийн засаг

5.1 Эдийн засгийн өсөлт ба амьдралын чанар

5.2 Шудрага ёс ба авилга

             5.3 Улс орнуудын орлогын ялгаатай байдал

11-Р АНГИ

Бүлэг 1 Нийгмийн хамгааллын тэгш хүртээмж гэж юу вэ?

1.1  Нийгмийн хамгааллын суурь түвшиний тухай

1.2  Нийгмийн хамгаалал бол Монгол улсын бодлогын нэг тэргүүлэх чиглэл болох нь

Бүлэг 2  Хот хөдөөгийн асуудал  

            2.1  Монголд өрнөсөн шилжилт түүний онцлог

            2.2  Гэр бүлийн харилцаан дахь шилжилт хөдөлгөөн

Бүлэг 3  Зах зээлд дэх хэрэглэгч    3.1 Хэрэглэгч гэж хэн бэ?

            3.2 Хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл

            3.3 Ядууралд хүргэх гол шалтгаан  

Бүлэг 4 Мэдээллийн даяаршил 4.1  Мэдээллийн харилцаа гэж юу бэ?

4.2  Олон нийтийн цахим сүлжээ ба ёс зүй

     4.3   Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл

     4.4   Дөрөв дэх засаглал

Бүлэг 5 Соёл иргэншил           

5.1 Соёл иргэншлийн тухай ойлголт

5.2 Хэл бол соёлын амин сүнс болох нь

5.3 Соёлын хэлбэрүүд

5.4 Хүний нийгэмшилт, нийгэмшилтэд соёлын гүйцэтгэх үүрэг

5.5 Дэлхийн өв сан

Бүлэг 6 Эрх зүй

6.1  Иргэд төрийн захиргааны байгууллагад хандан өргөдөл, гомдолоо хэрхэн гаргах вэ?

6.2  Халдашгүй чөлөөтэй байх эрх

Бүлэг 7  Эдийн засаг

7.1 Үндэсний эдийн засаг, эдийн засгийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх нь

Бүлэг 8 Улс төр      8.1 Ардчилсан сонгуулийн зарчмууд хэрэгжилт

            8.2 Хөдөөгийн иргэд хот руу нүүдэг шалтгаан, оршин суугаа газраа чөлөөтэй сонгох эрх

            8.3 Хөрш орнууд ба гуравдах хөрштэй харилцах тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам

12-Р АНГИ

Бүлэг 1 Социологи гэж юу вэ?

           1.1 Социологийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, хандлагууд

           1.2 Социологийн шинжлэх ухааны түвшин үүргүүд

Бүлэг 2  Нийгмийн тухай ойлголт

            2.1 Нийгмийн үүсэл, хөгжил амьдралын хүрээ

            2.2 Нийгмийн бүтэц ба соёл

            2.3 Нийгмийн харилцаа, харилцан үйлдэл

            2.4 Бүлэг, байгууллага

Бүлэг 3 Хувь хүн ба нийгэм     3.1 Нийгэмшилт гэж юу вэ?

            3.2 Нийгмийн тэгш бус байдал

            3.3 Нийгмийн институт

            3.4 Нийгмийн өөрчлөлт

Бүлэг 4 Логик

4.1 Логик бол зөв сэтгэх дүрэм зарчмуудын тухай шинжлэх ухаан болох нь

            4.2 Ойлголтуудын хоорондын агуулгын  харьцаа

            4.3 Ойлголт, ойлголтуудын харилцаа

            4.4 Ойлголтын тодорхойлолт

            4.5 Бодомж

            4.6 Оюун дүгнэлт

Бүлэг 5 Эрх зүй          5.1  Хууль гэж юу вэ?

5.2  Эрх зүйг тодорхойлох орчин үеийн хандлагууд

5.3  Эрх зүйн харилцааны бүрэлдэхүүн

5.4  Монгол дах эрх зүйн тогтолцооны өөрчлөлт

             5.5  Бизнесийн эрх зүйн ойлголт

     5.6  Олон улсын иргэний эрх зүйн харилцаа

     5.7  Эрх зүйн соёл түүнд нөлөөлөх хүчин зүйл

     5.8  Эрх зүйн зөрчил ба хариуцлага

Бүлэг 6  Эдийн засгийн онол

6.1  Эдийн засгийн шинжлэх ухааны үүсэл хөгжил

6.2  Эдийн засгийн онолын урсгал , үзэл баримтлалууд

6.3  Хүчин зүйлийн зах зээл

6.4  Бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээл

6.5  Нийт эрэлт, нийлүүлэлт

6.6  Макро эдийн засгийн үзүүлэлт, тооцох арга

6.7 Хөгжлийн эдийн засаг

Бүлэг 7 Улс төрийн шинжлэх ухаан   7.1  Улс төрийн шинжлэх ухааны судлах зүйл

7.2 Улс төрийн засаглал

7.3 Ардчилал хүний эрх, эрх чөлөө

7.4 Улс төрийн субект

7.5 Улс төрийн үйл явц оролцооны хэв маяг

7.6 Улс төроийн соёл, үзэл суртал

7.7 Улс төрийн үйл явц ба хэвлэл мэдээлэл

7.8 Төрийг гадаад бодлого ба олонм улсын харилцаа

Бүлэг 8  Олон улсын харилцаа

8.1  Олон улсын харилцаа хэмээх шинжлэх ухааны үндсэн асуудал

8.2  Олон улсын харилцаа ба иргэншлийн ялгаа, зөрчил

8.3   Даяаршил ба олон улсын харилцаа,  хөгжлийн үе шат, монгол улсад үзүүлэх нөлөө

8.4   Даяаршлаас үүдсэн тэгш бус байдлыг шударгаар зохицуулах

8.5   Дэлхийн нийтийн глобаль асуудлууд

8.6   Монгол улсын гадаад харилцааны дотоод гадаад орчин

8.7 Монгол улс, улс бус оролцогчтой харилцах бодлогын асуудал

Сонирхсон багш байвал: эдгээр хүмүүстэй холбогдоорой. 

Г.ШҮРЭНЦЭЦЭГ    (магистр, докторант)   

Ч.НАРАНЦЭЦЭГ    (магистр,  )   

Д.ДОЛГОРСҮРЭН (магистр, докторант )     99193101                                                   

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан БСШУСЯ-аас

цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан БСШУСЯ-аас өргөтгөсөн хэвлэлийн хурал хийлээ. Хуралд Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны бүх газрын дарга нар оролцсоноос гадна сайд Ц.Цогзолмаа сэтгүүлчдийн сонирхсон асуулт болон нийгэмд хүлээлт үүсгээд буй зарим асуудлаар мэдээлэл өглөө. 

Мэдээллийн эхэнд ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтийг ирэх есдүгээр сарын 01 буюу бямба гаригийн 14.00 цагт хийх шийдвэр гаргалаа.

Харин их дээд сургуулиуд энэ сарын 03-нд хичээлийн шинэ жилийн нээлтээ зохион байгуулна гэдгийг мэдэгдлээ.  Үүнээс гадна есдүгээр сарын 01-нд орон нутагт гурван сургууль, нийслэлд есөн цэцэрлэг шинээр сүндэрлэж, шинэхэн анги танхим сурагчдаа хүлээн байгаа гэдгийг онцоллоо.

Сургуулийн өмнөх боловсрол:

• 2018-2019 оны хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Төрийн өмчийн 889 (үүнээс 27 нь төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэг), хувийн 546 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангаад байгаа нь өмнөх оноос төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн хэвшлийн цэцэрлэг 8-аар тус тус нэмэгдсэн дүнтэй байна.

• 2018 онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 25 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 3185 нэмэгдэх бөгөөд үүнээс 9 дүгээр сарын 1-ний өдөр төрийн өмчийн 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 2085-аар нэмэгдэж байна. Урьдчилсан мэдээгээр 260000 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана.

• Сургуулийн өмнөх боловсролын салбарт нийт 27172 багш, ажиллагчид ажиллаж байгаагийн 28,5 хувь нь буюу 7745 нь үндсэн багш байна. Мөн 6970 туслах багш, 1307 эрхлэгч, 606 арга зүйч ажиллана.

• Мэргэжлийн багшийн хангалт 95.7 хувьтай байна.

"Сургуулийн тоо 16-аар, суралцах хүүхдийн тоо 24,4 мянгаар нэмэгдэнэ"

Ерөнхий боловсролын сургууль, суралцагчид 2018-2019 оны хичээлийн жилд:

• Ерөнхий боловсролын 814 (төрийн 660, хувийн 154) сургуульд нийт 597,2 мянган суралцагч суралцана. Нийт сургуулийн 69.2 хувь буюу 563 нь хөдөөд, 30.8 хувь буюу 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулна.

• Нийт суралцагчдын 55.9 хувь болох 333,8 мянга нь хөдөөд, 44.1 хувь буюу 263,4 мянга нь нийслэлийн сургуульд тус тус суралцана.

• Өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад сургуулийн тоо 16-аар, суралцах хүүхдийн тоо 24,4 мянгаар нэмэгдэнэ.

• Урьдчилсан тооцоогоор 1 дүгээр ангид 76,4 мянган хүүхэд элсэн орно. Үүнээс Улаанбаатар хотод 35.4 мянган хүүхэд элсэнэ. 1-р ангид элсэгчид өнгөрсөн оныхоос 8,2 мянгаар нэмэгдэнэ. Харин 10 дугаар ангид 39.4 мянган хүүхэд дэвшин суралцана (9 дүгээр анги төгсөгчдийн 87.7 хувь үргэлжлүүлэн суралцана)

• Хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд нийт 30,0 мянган багш ажиллана. Тэдний 27.3 мянга нь төрийн өмчийн сургуульд, 2.7 мянган нь хувийн өмчийн сургуульд тус тус ажиллана.

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ

2018 оны 06-р сарын 14 Нийтэлсэн Shurentsetseg

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 06 ДУГААР САРЫН 16-ААС 20-НЫ

ХООРОНД ЯВАГДАНА

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалт 06 дугаар сарын 16-аас 20-ны хооронд явагдана.

Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 43846 сурагч ЭЕШ-ыг өгнөЭлсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө.  

Нийслэлийн Боловсролын газрын удирдах ажилтан, мэргэжилтнүүд 2018 оны элсэлтийнерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг хангагдсан эсэх тал дээр хяналт тавьж ажиллана. 

ЭЕШ-ын зохион байгуулалттай холбоотой асуудлаар Боловсролын Үнэлгээний төвийн Шалгалт судалгааны хэлтсийн дарга н.Ганбат шалгалтын төвүүдэд хяналт тавьж ажиллах талаар чиглэл өглөө.

НБГ-ын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02/789 тоот албан бичгээр нийслэлд элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулахтай холбогдуулан  дүүргийн боловсролын хэлтсийн дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2/6117 дугаар албан бичиг, Боловсролын үнэлгээний төвийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/207 дугаар албан бичгээр өгсөн  үүрэг даалгаврыг хэрэгжүүлж, хяналт тавьж, шалгалтын явц, үүссэн нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэн ажиллахыг үүрэг болголоо.

Жич:Элсэлтийн шалгалтад бэлтгэж байгаа багш, сурагчид 10-12 дугаар ангийн үндсэн сурах бичгээ уншиж судлах нь зүйтэй. Даалгаврын дийлэнх нь одоо ашигандаж байгаа сурах бичгээс зохиогдоно шүү. Блюпринт багш нар харсан байх гэж найдаж байна.   

Тогтвортой хөгжлийн анхдугаар олимпиад - 2018 11-р анги

2018 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Shurentsetseg

Тогтвортой хөгжлийн анхдугаар олимпиад - 2018 11-р анги

Гүйцэтгэх хугацаа 40 минут

Нэгдүгээр хэсэг Сонгох даалгавар тус бүр 1 оноотой

1. Хувцасны материал хийхэд зориулагдсан түүхий эдээс байгальд сөрөг нөлөө үзүүлдэг, хөрсөнд удаан задарч шингэдэг түүхий эдийг сонгоно уу

А. Ноос B. Ноолуур C. Нийлэг D. Хөвөн E. Хөөвөр

2. Хүнсний бүтээгдэхүүнд хүнсний нэмэлт бодис ашигласныг илтгэж шошгон дээр ямар тэмдэглэгээ бичсэн байдаг вэ?

A. PP320    B. К74    C. E230    D. PET199    E. БезГМО

3. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас хүрээлэн буй орчин хүний, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн шинэ технологуудыг орчин үед хэрэглэж байна. Эдгээрээс аль нь тогтвортой хөгжилд нийцэх вэ? A. Гүний усаар угаах B. Бутлах машины хүчин чадлыг нэмэгдүүлэх

B. Бактери ашиглан задлах D. Угаагч бодис ашиглах E. Голын усаар угаах

4. Монгол оронд амьдардаг тоо толгой нь цөөрч буй мазаалайн хоол тэжээлийг сонгоно уу.

А. Алтан гагнуур В. Харгана  С. Гишүүнэ D. Эгүүшин E. Бажууна

5. Монголчууд амьтдыг хэзээ агнахыг цээрлэдэг вэ ?

А. Жилийн бүх улиралд В. Үржлийн үед С. Зөвхөн хавар, намар

D. Ичээний үед E. Хэзээ ч агнаж болно гэж үздэг

6. Улаан баатар хот жилд 5.9% сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Үүний 10%-ийг гэр хорооллын оршин суугчид , үлдсэн нүүрсийг цахилгаан станц хэрэглэдэг боловч агаарын бохирдлын 80%-ийг гэр хорооллын яндангаас гарсан утаа , 6%-ийг цахилгаан станцын утаа бохирдуулдаг гэж судалгаагаар гарчээ. Цахилгаан станц ба гэр хорооллын 1 жилд хэрэглэсэн нүүрсний зөрөөг олоорой.

A. 5.31 мянган тонн B. 4.72 мянган тонн C. 4.841 мянган тонн

D. 0.59 мянган тонн E. 5.2 мянган тонн

7. Дэлхийн дулаарлын улмаас далайн ёроолд учруулах даралт ∆Р=40 кПа-иар нэмэгдвэл далайн ёроолд амьдардаг амьтад хэдэн м-ээр дээшилж амьдрах хэрэгтэй болох вэ? /g=10 м/с2 , ρ=1000 кг/м3 /

A. 2 м B. 3 м C. 4 м D.5 м E. 6 м

8. Өрхийн хэрэглээний 1квт-ийн үнэ нь 120 төгрөг өрх зурагтаа онц шаардлагагүй үед хоногт 2 цагаар бага үзээд , 60вт-ийн гэрлээ 1 цагаар бага асаадаг болсоноор тогны мөнгөнөөс 1 жилд хэдэн төгрөг хэмнэх вэ? (жилд 365 хоногтой , зурагт ойролцоогоор 60вт)

A. 2160 төг B. 2628 төг C. 7884 төг D. 8760 төг E. 216төг

9. Дараах зурагт өгсөн 1.2 м модыг арван жилийн хугацаанд услаж, тордоод энэ өндөртэйгээ 1:2 харьцаатай байхаар ургуулжээ. Модны нэг жилийн дундаж ургалтыг ол.

A. 0.48м B. 2.4м C. 0.6м D. 1.2м E. 0.12м

10. Монголчууд байгалаа хүндэтгэн, хайрлаж ирсэн эртний сайхан уламжлалтай ард түмэн билээ. Гэвч орчин үеийн Монголчууд машинаа голын усанд угаах, нар халхалж байна гэх нэрийдлээр модыг огтлох зэргээр байгальдаа хайр гамгүй хандаж байна. Энэ нь соёлын хувьд ямар үзэгдэл вэ? A. Соёлын нэгдэл B. Соёлын нээлт C. Соёлын бүтээл

D. Соёлын гажилт E. Соёлын нийтлэг шинж

Хоёрдугаар хэсэг 2.

1 Доорх мэдээллийг уншаад асуултанд хариулна уу. Монголчууд уул, ус, гол мөрнийг эзэнтэй хэмээн үзэж дээдлэн хүндэтгэж, тахин шүтэж, өглөө нар, орой долоон бурхан одонд цай сүүнийхээ дээжийг өргөсөөр ирсэн ард түмэн билээ.

A. Эдийн засгийн хөгжлийг чухалчлан байгалаа зүй бусаар сүйтгэж эцэст нь ухаарч байгааг соёл судлалд хэрхэн нэрлэдэг вэ?(1оноо) ................................................................................................................................  B. Эдийн засгийн хөгжлийг анхаарахдаа байгалаа бүтнээр нь байлгахад, мөн эдийн засгийн үр шимийг хүн бүр хүртэхэд анхаарахыг өнөө үед хэрхэн нэрлэж байгаа вэ? ..............................................................................................................(1 оноо)

C. Монголчуудын байгаль хамгаалах хорио цээрийн уламжлалаас гурвыг нэрлэнэ үү. (3 оноо) 1. ....................................................... 2. ....................................................... 3. ...................................................... 

.2 Нэгэн хотын хөдөлгөөнд оролцож буй автомашин бүр өдөрт 2 цагийг түгжрэлд өнгөрөөдөг. Уг хот 400000 автомашинтай бөгөөд 1 автомашины түгжрэлд байх үеийн бензин зарцуулалт нь дунджаар 0,8 л/цаг болно.

А) Уг хотын автомашинтай хүн бүр жилд хэдэн цагийг түгжрэлд өнгөрөөдөг вэ? .......................................................................................................... (1 оноо) В) 1 автомашин жилдээ хэдэн литр бензин түгжрэлд зарцуулах вэ? ........................................................................................................... (2 оноо)

С) 1 бүтэн жилд хот хичнээн төгрөгийг түгжрэлийн улмаас үр ашиггүй зарцуулах вэ? 1 литр бензин 1700 төг .......................................................................................................... (2 оноо)

Танд амжилт хүсье Нийслэлийн Боловсроын газар

Улаанбаатар 2018 он

зарлал

2018 оны 04-р сарын 18 Нийтэлсэн Shurentsetseg

УБ-ЭМПАТИ СУРГУУЛЬД ЭЛСЭЛТ АВАХ ТУХАЙ

Улаанбаатар Эмпати сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилд 8-12 дугаар ангиддаа сурагч элсүүлэн авна.Тус сургуулийн давуу тал нь:

  •  Англи, герман, орос, япон, хятад, солонгос, турк хэлний сонголт
  • SALT,IELTS, IBT шалгалт
  • Ухаалаг самбар бүхий орчин үеийн анги танхим лаборатори
  • Тохилог аюулгүй орчинтой дотуур байртай
  • АНУ, Япон, БНСУ, Канад зэрэг улсуудын их дээд сургуульд тэтгэлэгтэй элсэн суралцах боломжтой.
  • БНСУ-ын Пусаны үндэсний тх сургуульд Эмпати сургуулийн төгсөгчид 100% тэтгэлэгтэй суралцах боломжтой.
  • Улсын олимпиад урлаг, спортод амжилт үзүүлсэн сурагчдыг хөнгөлттэй элсүүлнэ.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ  2018.04.21 ӨДӨР 9,00 ЦАГААС  СУРГУУЛИЙН БАЙРАНДАА АВНА.

  • 7,8 дугаар анги төгсөгчдөөс математик, сэтгэн бодох, монгол хэл
  • 9.10.11 дүгээр ангиас математик, англи хэл, сонгосон агуулгаар

элсэлтийн шалгалт амжилттай дүн үзүүлсэн сурагчдад хөнгөлалт үзүүлнэ.

сургуулийн байршил БЗД-ийн 8-р хороо, Ботаникийн эцсийг буудал

холбоо барих утас: 11462610, 98998809

www.ubempathy.mn орж бүртгүүлж болно.


ЭЕШ ХУВААРЬ

2018 оны 04-р сарын 12 Нийтэлсэн Shurentsetseg

ЭЕШ-ЫН ХУВААРЬ 2018 ОН

6-Р САРЫН 16 6-Р САРЫН 17 6-Р САРЫН 18 6-Р САРЫН 19 6-Р САРЫН 20

 10.00-11.40 Монгол хэлбичгийн шалгалт

 9.00-10.20 Монгол улсын түүх  9.00-10.20 Биологи   9.00-10.20 Монгол хэл

 9.00-10.40

Хими 

 15.00-16.40 Физик  13.00-14.20 Англи хэл  13.00-14.40 Математик  13.30-14.50 Нийгмийн тухай мэдлэг  13.00-14.20 Орос хэл
 17.30-18.50 Газар зүй

2018 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ

2018 оны 04-р сарын 12 Нийтэлсэн Shurentsetseg

2018 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ 

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар 2018 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 09:00 цагт эхэлж, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны орой 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно. Бүртгэл баталгаажсанаас хойш шалгуулагчийн овог, нэр улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд солигдсон бол www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.

Өмнөх онд төгссөн шалгуулагч шалгалт өгөх аймаг /хот/ -аа өөрөө сонгож бүртгүүлнэ. Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг БСШУСЯ-аар баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд ирж бүртгүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

Энэ онд ЕБС төгсөж буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас “Бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх ба шууд хэвлэн авна.

Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан 2018 оны 05-р сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авна.

Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлыг хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ. ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө  www.eec.mnцахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.

Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бүртгэлийн хугацаанд БҮТ-ийн лавлах утас болох 70119498, 75779498, info@eec.mn и-мэйл, www.facebook.com/eec.mn/ цахим хуудсаар хүлээн авна. 

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ БОСГО ОНООГ ТОГТООЛОО

БСШУС-ын сайдын 2018 оны 04-р сарын 06-ны өдрийн А/195 тоот тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоолоо.

НИЙГМИЙН УХААН СОНГОНД

2018 оны 04-р сарын 12 Нийтэлсэн Shurentsetseg

 БАГШ НАРЫН ХҮСЭЛТЭЭР ЗАРИМ СЭДВЭЭС ХҮРГҮҮЛЖ БАЙНА.

НЭГ: СОЦИОЛОГИ ГЭЖ ЮУ ВЭ?

Социологийн шинжлэх ухааны хөгжил, хандлагууд

“Социологи” хэмээх нэр нь латины societies буюу нийгэм, грекийн logo буюу үг, ойлголт, сургаал гэсэн үгнээс гаралтай. Өөрөөр хэлбэл нэр томъёоны хувьд социологи гэдэг нь нийгмийн тухай шинжлэх ухаан гэсэн үг. Социологийг тодорхойлсон олон тодорхойлолт байдаг. Социологийг үндэслэгчдийн үзэж байснаар нийгмийн амьдралыг сэтгэн бодох замаар судлах биш харин шинжлэх ухааны тодорхой аргуудад үндэслэн судлах ёстой.
Аливаа судлаач бие хүнийг нийгмийн харилцааны объект, субъектын хувьд нийгмийн үнэт зүйлсийнх нь талаас суда
лж байгаа бол түүнийг социологч байна хэмээн тооцож болно. Социологи нь нийгэм ба хүний асуудлыг судалдаг статистик, хүн ам зүй, сэтгэл судлал, эдийн засаг, улс төр, зэрэг хүн ба нийгмийг судалдаг бусад шинжлэх ухаанд тулгуурладаг байна.

Социологийн хандлагууд: Социологичид янз бүрийн баримтыг судлах, тайлбарлах 5 үндсэн хандлагыг ашигладаг.
1.    Хүн ам зүйн хандлага
2.    Сэтгэл зүйн хандлага
3.    “Хамт олны” хандлага
4.    “Харилцан холбогдлын” хандлага
5.    Соёл судлалын хандлага
Энэхүү  5 хандлагыг социологичид дараах 2 зорилгоор хэрэглэдэг. Үүнд:
Судалгаагаар цуглуулсан мэдээллийг задлан шинжлэх, олж авсан мэдээ сэлтийн төсөөтэй ба ялгааг илрүүлж шинжлэх ухааны үүднээс сайтар тайлбарлах зорилготой.
    Мэдээ сэлтийг шинжилснээр социологичид хүний нийгмийн тогтвортой ба хувьсамтгай байдлын шалтгааныг танин мэднэ. Чухамдаа нийгэм дотор хүчний харилцаа харилцан тогтворгүй байдаг. Нийгмийн хүчнүүдээс чадалтай нэг тогтолцоо нь тогтвортой байдал нийгмийн институтүүд болон мөн нийгмийн бусад тогтоомжийг хадгалах эрмэлзлэлтэй байна. Гэтэл хүчний нөгөө тогтолцоо нь нийгмийн хуучин хэлбэрийг задлан унагах, шинийг тогтоох зэргээр хувьсган өөрчлөхийн тулд ажилладаг.

Социологийн шинжлэх ухаан түвшин, үүргүүд

Гадаад төлөвшлийнхөө зэрэгцээ социологи нь бусад шинжлэх ухааны нэгэн адил дотоод бүтцийн төлөвшлийг дамжиж ирсэн юм. Бүтцийн дотоод төлөвшил нь тухайн шинжлэх ухааны дотоод зохион байгуулалтын тогтоц, хөдөлмөрийн нарийн хувиарлалт, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, судалгааны зохистой арга, барилыг шаарддаг. Энэ бүхэн нь эцсийн дүндээ үйлдвэрлэлийн бодит процесс ба танин мэдэхүйн тодорхой салбар дах мэдлэгийн тогтолцоот шинжийг илэрхийлнэ. Энэ үйл явц дах нэг чухал зүйл нь тухайн шинжлэх ухааны зохион байгуулалтын бүтцийг харьцангуй бие даасан гурван түвшинд хуваан үзэх явдал мөн. Үүнд:

1. Суурь судлагааны түвшин: Энэ төвшиний гол зорилт нь тухайн салбарын түгээмэл зүй тогтол, зарчмуудыг нээн илрүүлэгч онолын тусламжтайгаар шинжлэх ухааны мэдлэгийг бий болгох явдал юм.

2. Хавсарга судлагааны түвшин: Суурь мэдлэгийн үндсэн дээр, практик үнэт зүйлсийн ач холбогдол бүхий асуудлуудыг судлах зорилтыг шийддэг түвшин юм.

3. Нийгмийн инженер зүй: Янз бүрийн техник хэрэгсэл зохион бүтээх, одоо байгаа технологийг сайжруулж, боловсронгуй болгох зорилгоор шинжлэх ухааны мэдлэгийг практикт нэвтрүүлэх зорилтыг энэ төвшинд шийддэг. Дээрх ангилал нь социологийн шинжлэх ухааны бүтцийг онолын социологи, хавсарга социологи, нийгмийн инженер зүй гэсэн гурван түвшинд хуваан авч үзэх бололцоо олгож байна. Дээрх гурван түвшинээс гадна социологийг дотор нь макро ба микро социологи гэж хуваан үздэг.

Макро социологи гэдэг нь нийгмийн том хэмжээний тогтолцоо, түүхийн хувьд урт хугацааны явц судалдаг.

Микро социологи нь хүмүүсийн өдөр тутмын зан төлөвийг тэдгээрийн хоорондын харилцан холбооны хүрээнд судалдаг байна. Эдгээр түвшинг янз бүрийн хавтгайд байрлаж, бие биеэсээ ангид оршдог хэмээн үзэж болохгүй. Хүмүүсийн өдөр тутмын зан байдал нь нийгмийн тодорхой тогтолцооны хүрээнд хэрэгжиж байдаг учраас дээр дурьдсан гурван түвшин бие биетэйгээ нягт холбоо хамааралтай оршино.

Социологийн шинжлэх ухааны үүргүүд:
1. Танин мэдэхүйн үүрэг: Бусад шинжлэх ухааны нэгэн адил социологийн чухал үүргүүдийн нэг. Социологи нь бүхий л түвшин, бүтэцийн бүхий л элементүүдээ нийгмийн амьдралын хүрээнүүдийн тухай шинэ мэдлэгийг бий болгож, нийгмийн хөгжлийн зүй тогтол, хөгжлийн чиг хандлагыг нээж
, нийгмийн үйл явцыг танин мэдэх арга зүйн зарчмуудыг боловсруулдаг онолын суурь ойлголтууд .

2. Хэрэглээний үүрэг: Социологийн шинжлэх ухааны нэгэн чухал шинж бол түүний онол, практикийн нэгдэл юм. Социологийн судалгааны үлэмж хэсэг нь практик асуудлуудыг шийдэхэд чиглэнэ. Энэ хүрээнд авч үзвэл тэргүүн ээлжинд хэрэглээний үүрэг чухал ач холбогдолтой бөгөөд энэ үүргийн дотор түүний бусад үүргүүд илэрч байдаг.
3.
Нийгмийн хяналтын үүрэг: Социологийн судалгаа нь нийгмийн үйл явцыг хянах, нийгмийн үр нөлөөтэй хяналтыг хэрэгжүүлэх тодорхой мэдээлэл өгдөг. Ийм мэдээлэлгүйгээр нийгмийн түгшүүрт байдал, хямрал, мөргөлдөөнүүд өсөх боломж нэмэгдэнэ. Дэлхийн ихэнх улсуудын гүйцэтгэх болон хууль тогтоох байгууллагууд, улс төрийн нам, холбоод нь нийгмийн амьдралын бүхий л хүрээнд зорилго чиглэлтэй бодлого явуулахын тулд социологийн шинжлэх ухааны боломжийг өргөнөөр ашигладаг байна. Энд социологийн шинжлэх ухааны нийгмийн хяналтын үүрэг илэрдэг.
4.
Төлөвлөлтийн үүрэг: Социологийн практик чиглэл нь юуны өмнө тэрээр нийгмийн үйл явцын ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй таамаглал дэвшүүлдэгт оршино. Ингэснээр түүний төлөвлөлтийн үүрэг илэрдэг.Ялангуяа нийгмийн хөгжлийн шилжилтийн үед ийм төрлийн таамаглал чухал үүрэг гүйцэтгэнэ. Учир нь энэ тохиолдолд социологи нь :

1. Түүхийн тодорхой үе шатан дахь үйл явцад оролцогчдын өмнө ямар хэмжээний бололцоо, магадлал нээгдэж байгааг тодорхойлох.

2 Аливаа нэгэн шийдэлтэй холбоо бүхий ирээдүйн үйл явцуудын зэрэгцээ асуудлыг дэвшүүлэн тавих,

3 Тухайн зэрэгцээ шийдлүүдийн доторх алдагдлын магадлалыг тогтоох бололцоотой байдаг. Нийгмийн амьдрал, түүний салбар хүрээнүүдийн хөгжлийн төлөвлөлтөд социологийн судалгааг хэрэглэх нь ихээхэн ач холбогдолтой байдаг. Нийгмийн төлөвлөлтөд нийгмийн тогтолцооноос үл хамааран дэлхийн бүх улсад байдаг. Энэ төлөвлөлт дэлхийн хамтын нөхөрлөл, тусгай бүс нутаг, улсуудын амьдралын тодорхой үйл явцаас хот, хөдөө, үйлдвэр аж ахуйн газар, хамт олны амьдралын нийгмийн төлөвлөлт хүртэлх бүхий л салбарыг хамардаг.
5.Үзэл суртлын үүрэг:- Социологийн шинжлэх ухаан нь социологич- эрдэмтдийн хувийн үзэл бодлоос үл хамааран үзэл суртлын үүргийг гүйцэтгэсээр ирсэн ба одоо ч гүйцэтгэж байна. Судалгааны үр дүн яман нэгэн нийгмийн бүлгийн тодорхой зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор ашиглагдаж болох юм. Социологийн мэдлэг ч хүмүүсийн зан төрх, тодорхой хэвшмэл бус сэтгэхүйг тодорхойлж, нийгмийн болон үнэт зүйлсийн харьцааг тодорхойлж байдаг.
6.Хүнлэг энэрэнгүйн үүрэг:- Социологийн судалгаа нь хүмүүсийн хоорондын харилцан огтлолцолд түлхэц өгч, эцсийн эцэст нийгмийн харилцааг боловсронгуй болгоход нөлөө үзүүлдэг. Энэ тохиолдолд түүний хүнлэг, энэрэнгүйн үүрэг илэрдэг.
Дүгнэн үзвэл социологи нь нийгмийн өөрчлөлтийг бүхэлд нь судалдаг шинжлэх ухаан юм.

БҮЛГИЙН ДААЛГАВАР:

1. Дараах үгсийн утгыг тайлбарлана уу.

Социологи............................ Социологч................

2. Социологийн 5 үндсэн хандлагын ялгааг нэрлэнэ үү.

ЛОГИК СЭДВИЙГ ХЭРХЭН ЗААХ ВЭ? НЭМЭЛТ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН

ЛОГИК БОЛ ЗӨВ СЭТГЭХ ДҮРЭМ ЗАРЧМУУДЫН ТУХАЙ

ШИНЖЛЭХ УХААН БОЛОХ НЬ

Логик түүний судлах зүйл

Логик бол сэтгэх үйл явцын дараалал, дүрэм журам сахилга батын тухай судалдаг шнжлэх ухаан юм. Логикч философич А.Тарскийн бичсэнээр “Логик нь эргэцүүллийн аргад анализ хийх учир сэтгэхүйг танин мэдэхүйн хэрэгсэл болох хувьд нь судалдаг” гэжээ. Ингэхдээ логик ямар нэгэн эргэцүүллийн агуулгыг биш харин хэлбэрийг голчилдог. Жишээ нь: Бүх хүн үхнэ. Сократ бол хүн юм. Иймд Сократ үхнэ Энэ дүгнэлтийг X бол У мөн. Иймд S бол У мөн гэсэн хэлбэрээр илэрхийлж болно. Бидний мэдлэг, танин мэдэхүй бол сэтгэж зөв эргэцүүлэх явдал дээр үндэслэж байдаг.Энэ нь сэтгэх үйл явцын дэс дараалал дүрэм журмыг шаарддаг. Дүрэм журам сахилга бат нь хүний сэтгэхүйн төрөлх чанар мөн боловч нөгөө талаар түүнийг боловсрол олж авах явцдаа хөгжүүлж байдаг. Жишээ нь:хэлний дүрмийг мэдэхээсээ өмнө хүн ярьж сурсан байдагтай адил, логикийг сурахаасаа өмнө зөв сэтгэж эргэцүүлж чаддаг. зөв сэтгэж эргэцүүлэх чадвараа логикийг судалснаар улам хөгжүүлдэг юм. А.Тарскийн “Зөв бодож, зөв дүгнэлт гаргахыг хүсэж буй хэн бүхэнд логик нь чухал практик ач холбогдолтой байна” гэжээ. Хүний төрөлх ухааныг хурцалж, олдмол боловсролын мэдлэг чадварт хүч нэмдэг гэж логикийг үнэлжээ” ингэхлээр логик бол зөв сэтгэхүйн тухай ухаан, зөв буруу эргэцүүллийг ялгах аргыг системчлэн судалдаг ухаан гэж тодорхойлж болно. Логик нь НТӨ V зуунд үүссэн. Логикийг үндэслэгч нь Грекийн философич Аристотель 384-322 юм. Түүний алдартай бүтээл “Аналитик “ нь логикийг бие даасан шинжлэх ухаанд дэвшүүлсэн бүтээл байв.Энэ зохиол нь түүнд логикийг үндэслэгч гэсэн алдар хүндийг авчирчээ. Аристотелиос өмнөх үед философич Демокрит 460-370 логикийн асуудлыг боловсруулсан боловч харамсалтай нь түүний бүтээл бичгийн хэлбэрээр бидэнд үлдээгүй байна.Үүнээс гадна Грекийн их сэтгэгчид Парменид, Зенион, Сократ, Протогор, Платон, Теофраст, Хрисипп зэрэг хүмүүс мэдлэгийн үүсэл хөгжил нь уран илтгэх аргыг эзэмшиж хөгжүүлэх зорилтуудтай уялддаг байлаа. Логик нь зөвхөн эртний Грект үүссэн төдийгүй Энэтхэг, хятад зэрэг дорнын орнуудад зэрэг үүссэн гэж үздэг. Эртний Энэтхэгт үүссэн Буддын логик нь цаг хугацааны хувьд нилээд хожим НТӨ V-IV зуунд хамаарагдах юм. Олонх судлаачдын үзлээр Буддын логикийн анхны системчилсэн хэлбэр нь Иогийн философич Васубанду, Диагнага Дхармакирти нарын үзэл сургаалд боловсрогдсон гэж үздэг.

СЭТГЭХҮЙ

Сэтгэхүйн бодит байдлыг ерөнхийлөн нэгтгэсэн дүрээр тусгадаг. Сэтгэхүй юмс үзэгдлийн чухал гол шинж тэмдгийг ялган нэгтгэн ерөнхийлөөд түүнийг гол биш шинжээс нь салган хийсвэрлэдгээрээ мэдэрч танин мэдэхүйгээс ялгаатай. Жишээ нь: бид өдөр бүр янз бүрийн нас хүйс, мэргэжил, үндэс угсаатай хүмүүстэй тааралддаг тэдгээрийн зарим нь өндөр, зарим нь дунд зэрэг нуруутай, зарим нь чанга, зарим нь аяархан ярьдаг зэрэг олон онцлог шинжтэй байдаг. Гэтэл бүх хүмүүст түгээмэл байдаг хөдөлмөрлөх, сэтгэх хэлний тусламжтайгаар санаа бодлоо солилцох чадвар зэрэг гол шинж тэмдгүүдийг ялган тэдгээрийг нэгтгэн ерөнхийлснөөр хүний дүрийг бий болгож болно. Тийнхүү бид тусгай хүнийг танин мэдэхээс ерөнхий түгээмлийг танин мэдэж хүний тухай шинжлэх ухааны ойлголтод шилжиж байна. Ерөнхийлөн нэгтгэх аргаар хийсвэр сэтгэхүй нь бодит байдлын гүнд түүний зүй тогтлыг нээдэг юм.

Хийсвэр сэтгэхүйн нь бодит байдлыг шууд бус дам тусгадаг. Хийсвэр сэтгэхүй нь ачаар бид ямар нэг баримт сэлтийн тухай тунгаан бодох замаар дүгнэлт хийж шинэ мэдлэгийг олж авдаг. Тэгэхдээ шууд бус бусад мэдлэгээр дамжуулан дам олж авдаг. Жишээ нь: термометрийн заалтыг харж гудамжинд гаралгүйгээр агаарын байдлын тухай мэдэж болно.

ЛОГИК ХЭЛНИЙ ОНЦЛОГ

Хийсвэр сэтгэхүй бол хэлтэй салшгүй холбоотой. Бид бодол санаагаа амаар буюу бичгээр илэрхийлэх үг сонгон хэлэхгүй сэтгэх аль ч тохиолдолд бодол санаа нь зөвхөн хэлний ачаар үг ба өгүүлбэрээр илэрдэг. Хэлний хүчээр сэтгэхүй байх төдийгүй сэтгэл санаагаа бусдад дамжуулан бусдынхыг хүлээн авч болдог. Хүн объектив юмсыг өөрийн оюун ухаанд тусган аваад үг болон холбоо үгээр тогтоож бататгаж байдаг бөгөөд ингэснээр хүмүүс хоорондоо саналаа солилцох төдийгүй, санаа сэтгэлээ үеэс үед үлдээн дамжуулдаг юм. Ийнхүү байдлыг ерөнхийлөн нэгтгэж дам тусгах хэлтэй салшгүй холбоотой, шинж чанар бол хийсвэр сэтгэхүй үндсэн онцлог юм. Хэл гэдэг нь танин мэдэхүйн болон харилцааны явцад олж авсан мэдээллийг боловсруулж хадгалах дамжуулах үүрэг бүхий тэмдэг мэдээллийн систем юм. Тэмдэгтийг дүрэн тэмдэгт, дүрсэн тэмдэгт гэж хуваадаг. Дүрэн тэмдэгт нь тэмдэглэж байгаа юмтайгаа тодорхой байдлаар ижилхэн байна. Жишээ нь: гэрэл зураг. Харин дүрсэн тэмдэгт нь тэмдэглэж байгаа юмтайгаа ижилхэн биш байдаг.Жишээ нь: нотны тэмдэгт.

Хэлийг гарал үүслээр нь төрөлх ба зохиомол гэж ангилдаг. Төрөлх хэл гэдэг нь нийгмийн хөгжлийн явцад түүхэн ёсоор бүрэлдсэн авиан ба бичгийн мэдээллийг илэрхийлэх хуримтлагдсан мэдээллийг хадгалаж дамжуулахад чиглэсэн.Зохиомол хэл мэдээллийн янз бүрийн төрлүүдийг оновчтой үр ашигтай дамжуулах зорилгоор төрөлх хэлэнд суурилсан бий болсон тэмдэгтийн систем юм. Сэтгэхүй логикийг формаль, математик, диалектик, аль аль нь судалдаг. Формаль логик нь аливаа зүйлийг тунгаан бодоход явц, үзэгдлийг танихад ч зайлшгүй сахивал зохих энгийн хууль, дүрэм арга барилыг судалдаг. Формаль логикийн шаардлагыг эс дагаж сэтгэхүй нь бодит байдлыг тусгаж чадахгүй. Формаль логикийг уламжлалын буюу Аристотелийн гэж нэрлэдэг. Сэтгэхүй бол нарийн ээдрээтэй үйл явц юм. Жишээ нь: сэтгэхүйн явцад ой, дүрслэн бодох, зуршил зэрэг нь томоохон үүрэг гүйцэтгэдэг. Сэтгэхүй бол ямагт өөрийн харилцаа хөгжлийн хуулиудад захирагдаж байдаг. Төсөөллүүдэд үндэслэн хөгждөг сэтгэхүйн логик бол бидний сэтгэхүйд тусгагдаж байдаг бодит үзэгдэл юмс, тэдгээрийн холбоо харилцааны шинж чанараар уялдаж бий болсон бодол санааны хоорондох холбоо харилцааны цогц нийлбэрийг өөртөө илэрхийлж байдаг ойлголт юм.

ОЙЛГОЛТ, ОЙЛГОЛТУУДЫН ХАРИЛЦАА

Хэлний нэрийг нэг үтгаар ойлгох явдал бол сэтгэхүйн зайлшгүй хэрэгцээ юм. Нэрийн утга холбогдол гэдэг нэрийн тэмдэглэн илэрхийлж байгаа утгыг ойлгодог. Иймээс нэрийн онч тодорхой утгыг ойлгох ойлголт зайлшгүй. Ойлголтын тухай сургаал нь логикийн нэг гол асуудал юм. Ойлголт гэдэг нь нэг юмуу нэг төрлийн бүлэг юмны гол гол шинж байдлыг хийсвэрлэн, ерөнхийлөн илэрхийлдэг сэтгэхүйн хэлбэр юм. Юмны шинж байдлыг гол ба гол биш гэж хувааж болно. Гол шинж байдал үг юмны оршихуйтай салшгүй холбоотой байдаг. Харин гол биш шинж байдал нь уг юманд байж ч , бусад байхгүй ч байж болно. Юмны гол шинж байдал нь түүний бусад бүх шнж байдлыг тодорхойлон тухайн юмыг ялгаж өгдөг.Ингэхлээр нэрийг ойлгоход тухайн нэрлэгдэж байгаа юмны гол гол шинж байдлыг сэтгэхүйдээ хийсвэрлэн ерөнхийлөн үйлдэл хийдэг. Хийсвэрлэл гэдэг нь тухайн нэрлэж байгаа юмны зарим гол шинж байдлыг түүнтэй холбоотой бусад шинж байдлаас ялган сэтгэхүйдээ дүрслэх арга юм. Хийсвэрлэл бол анализын үр дүнд түшиглэдэг логикийн үйлдэл юм. Анализ бол тухайн юмыг түүний бүрэлдэхүүн хэсэг, тал, шинж, харилцаа зэрэгт хуваан задалдаг логик үйлдэл юм. Ерөнхийлөл бол тухайн юмтай шинж байдлаараа ижил бусад юмсын анги бүлэглэлд нэгтгэх арга юм. Ерөнхийлөл синтезэд түшиглэдэг. Синтез бол анализаар задалсан бүрэлдэхүүн хэсэг тал, шинж, харилцаануудыг сэтгэхүйдээ нэгтгэдэг логик үйлдэл. Нэр ба нэрийг ойлгох, ойлголт хоёрыг ялгах хэрэгтэй байдаг. Жишээ нь: хүн гэдэг нэрээр илрэх дараах ойголтууд байдаг “хоёр хөлтэй өд сөдгүй амьтан” Платон “улс төрийн амьтан” Аристотель,”Бүхний хэмжүүр”Протагор үүнээс үзвэл хүний тухай ойлголт нь хүний олонлогийг бусад юмсын олонлогоос ялгах янз бүрийн шинж тэмдгүүдийг онцолсноор илэрч байна. Ингэхлээр ойлголт бол тухайн нэрлэгдэж буй юмны гол гол шинжийг онцлон хийсвэрлэж тэдгээр шинж тэмдгийг мөн адил хадгалаж буй юмсыг анги бүлэгт хамааруулдаг ерөнхийлөн сэтгэх ойлголт юм. Ойлголтыг агуулга ба багтаамж гэсэн 2 талаас тодорхойлж болно. Ойлголтод юмсыг ерөнхийлөн үндэслэл болж байгаа шинж тэмдгийг ойлголтын агуулга гэнэ. Жишээ нь: Хүн гэдэг ойлголтын го агуулга бол хүний гол шинж тэмдэг болох хөдөлмөрлөдөг, сэтгэдэг ярьдагийг цогц нийлбэр юм. Харин ойлголтоор сэтгэгдэж байгаа юмс үзэгдлийн бүх цогц нийлбэр ойлголтыг багтаамж гэнэ. Жишээ нь: хүн гэдэг ойлголтын багтаамж нь урьд амьдарч байсан, одоо амьдарч байгаа, хойшид ч амьдрах бүх хүний нийлбэр. Энэ 2 ойлголт нь хоорондоо нягт холбоотоой. Ойлголтыг багтаамжаар хоосон ба хоосон биш гэж хоёр хуваана. Багтаамжид нь нэг ч элемэнт олдохгүй байгаа ойлголт хоосон ойлголт юм. Жишээ нь: МУ-ын өнөөгийн хаан, мөнх настай хүн, цахилгаан дамжуулдаггүй металл, дугуй квадрат гэх мэт Тухайн нөхцөлд хоосон байсан ойлголт нь өөр тодорхой нөхцөлд хоосон биш болдог тэр ойлголтыг хоосон биш ойлголт гэнэ. Жишээ нь: сансарт ниссэн хүн. Хоосон биш ойлголтыг нэгж, ерөнхий ойлголт гэж хуваадаг. Нэгж ойлголт бол багтаамж нь зөвхөн ганц элемэнтээс бүрддэг ойлголт Жнь: Улаанбаатар, 1921 оны хувьсгал, уул, ус, овоо, гэх мэт Ерөнхий ойлголт бол хэд хэдэн юмыг илэрхийлдэг ойлголт Жишээ нь: хүн, төр, ширээ, сандал, ургамал амьтан г.м Ойлголтыг агуулгынхан хүрээнд хийсвэр ба тодорхой гэж ангилж болно. Нэг юмуу хэд хэдэн элемэнттэй юмсыг бүхэлд нь илэрхийлсэн бол тодорхой ойлголт гэнэ. Жишээ нь: хүн ширээ, сандал, ном дэвтэр гэх мэт. Бүхэл юм биш харин тэр юмны ямар нэгэн шинж тэмдгийг илэрхийлснийг хийсвэр ойлголт гэнэ. Жнь: зориг хатуужил, үнэ өртөг, гэм буруу гэх мэт. Тухайн юмны оршихуйн нь нөгөө зүйлийн оршихуйг нөхцөлдүүлж байдаг ойлголтыг харьцмалл ойлголт гэнэ. Жишээ нь: эцэг эх, үр хүүхэд, багш шавь, Өөр бусад юмнаас хамаарахгүйгээр бие даан оршиж байгаа юмыг илэрхийлэхийг харьцмал биш ойлголт гэнэ. Жишээ нь: оюутан, хүн, төр гэх мэт. Юмс үзэгдэлд тодорхой шинж тэмдэг байгааг тусган илэрхийлж байгаа ойлголтыг зөвшөөрсөн ойлголт гэнэ. Жишээ нь: логикгүй, шүтлэггүй, гэх мэт Өдөр тутмын ердийн үгсийн утга хэрэглээ нь аяндаа бүрддэг тул олон салаа утгатайгаар ойлгогддог

Ойлголтууддын хоорондын агуулгын харьцаа

Агуулгын хувьд бүх ойлголтууд жишиж болох ба жишиж үл болох гэж хуваана.Жишиж болох ойлголтууд нь ши нж байдлын хувд харилцан хамааралтай ойлголт юм. Харилцан хамааралгүй ойлголтыг жишиж үл болох ойлголт гэнэ. Жишээ нь: ном ба ургамал, хүн ба амьтан. Жишиж болох ойлголтуудыг багтаамжаар нь тохирох ба үл тохирох харилцаатай гэж хоёр хуваана. Тохирох харилцаатай ойлголт нь тэдгээрийн агуулгыг бүрдүүлж буй шинж тэмдгүүд нь нэг төрлийн юмсд хамаатай байж, тэдгээрийн багтаамж нь нийтлэг элемэнтүүдтэй байна. Харин ойлголтуудын багтаамжуудын огтлолцол нь хоосон олонлог байвал үл тохирох харилцаатай ойлголт болно. Тохирох харилцаатай ойлголтууд нь 3 төрөлтэй.

1. Тэнцүү багтаамжит харилцаа

2. Огтлолцох харилцаа

3. Төрөл дүрсийн харилцаа захира захирагдах

-Багтаамжууд нь тэнцүү боловс агуулгаараа ялгаатай ойлголтуудыг тэнцүү багтаамжит ойлголтууд гэнэ. А=В А Сөүл В БНСУ-ын нийслэл

-Тухайн ойлголтууд нь багтаамжаараа харилцан бие биенийхээ дэд олонлог биш боловч хоосон биш хэсгээрээ давхцан ойлголтуудыг огтлолцох ойлголтууд гэнэ.Жишээ нь: А^B A-сэтгэлзүйч В-эмч Нэг ойлголтын багтаамж нь нөгөө ойлголтын багтаамжид бүрэн харъяалагдаж байвал тэдгээрийг төрөл дүрсийн харилцаа гэнэ. В (A A-багш В химийн багш Үл тохирох харилцаатай ойлголтууд нь багтаамжаараа огтлолцохгүй боловч бүгдээрээ нэг төрөл ойлголтын дүрсүүд байна.Энэ нь 3 төрөлтэй.

1. Хамтран захирагдах харилцаа

2. Эерэг харилцаа

3. Зөрчилт харилцаа

Ойлголтуудын багтаамжууд нь хоорондоо огтлолцохгүй боловч бүгдээрээ нийлээд нэг төрөл ойлголтын дүрсууд болдог ойлголтуудыг хамтран захирагдах харилцаа гэдэг. Жишээ нь: түүхий эд А-арьс, В-ноос, C-ноолуур D-хялгас, E-дэл сүүл гэсэн ойлголтууд

Эерэг харилцаа нь нэг ойлголт нөгөө ойлголтоо агуулгын хувьд тодорхой шинж байдал заан үгүйсгэж буй харилцаа юм. Жнь: А-өнгө, В-улаан өнгө, С-хар өнгө

Зөрчилт харилцаа нь нэг ойлголт нь нөгөө ойлголтоо агуулгын хувьд тодорхой шинж байдал заахгүйгээр үгүйсгэж буй харилцаа юм. Жнь В-улаан өнгө, В улаанаас бусад өнгө

Тодорхойлолт

Хэлний нэрийн утгыг тодорхой ойлгох шаардлагатай болдог.Энэ үүргийг тодорхойлолт гүйцэтгэдэг.Тодорхойлолт бол ойлголтын агуулга ба онолын нэр томъёоны утгыг нээн илрүүлэх логик үйлдэл юм.Тодорхойлолт нь тодорхойлогдож байгаа ойлголт,тодорхойлж байгаа ойлголт гэсэн 2 бүтэцтэй.Тодорхойлолт нь бодит ба нэрлэсэн гэсэн төрлүүдтэй.Бодит тодорхойлолт нь тодорхойлогдож буй юмны гол шинж байдлыг илрүүлдэг бол нэрлэсэн тодорхойлолт нь тодорхойлогдож буй юмыг нэрлэсэн юмны утгыг тайлбарладаг.Жишээ нь: трапеци бол эсрэг 2 тал нь параллель,нөгөө 2 тал нь параллель биш гэвэл бодит тодорхойлолт.Харин трапеци гэдэг квадрат мөн.Харин философи гэдэг phileo гэсэн дурлах тэмүүлэх ,Sophia гэсэн цэцэн мэргэн гэсэн утга бүхий 2 нэрнээс үүссэн гэвэл нэрлэсэн тодорхойлолт мөн.Бодит тодорхойлолт нь илэрхий ба илэрхий бус гэж 2 янз байдаг.Илэрхий тодорхойлолт нь тодорхойлогч ойлголтын гол гол шинж байдлыг зааж өгдөг.Эсрэг тохиолдолд илэрхий бус тодорхойлолт болдог.

Тодорхойлолт нь дараах дүрмийг баримталдаг.

1. Тодорхойлолт тэнцүү хэмжээтэй байх ёстой. Энэ нь тодорхойлогдож буй ойлголтын багтаамж, тодорхойлж буй ойлголтын багтаамж тэнцүү байна.Жишээ нь: логик бол сэтгэхүйн тухай шинжлэх ухаан мөн.( A Bc) Энэ бол хэтэрхий өргөн тодорхойлолтын жишээ. Учир нь сэтгэхүйг судалдаг шинжлэх ухаанд зөвхөн логик төдийгүй, психологи, дээд мэдрэлийн үйл ажиллагааны физиологи ордог.Лоогиз бол сэтгэхүй оюун дүгнэлтийн хэлбэрийг судалдаг ухаан мөн. Гэрийн тэжээвэр амьтан бол хонь мөн гэвэл хэтэрхий явцуу тодорхойлолтын жишээ мөн. ( A Bc)

2. Тодорхойлолт нь өөртөө эргэж буцсан байдал харагдах ёсгүй.Тодорхойлогдож байгаа ойлголт, тодорхойлж байгаа ойлголт хоёр байнга ялгаатай байх ёстой.Өөрөөр хэлбэл тодорхойлогдож буй ойлголт өөрийгөө өөрөөрөө дамжуулан тодорхойлж болохгүй.

3. Тодорхойлолт хоёрдмол утгагүй байх ёстой

Бодомж

Юмс үзэгдэл ба тэдгээрийн шинж тэмдгүүдийн хэлхээ холбоо буюу юмс үзэгдлийн хоорондох харилцааг батлах буюу үгүйсгэх байдлаар тусгалаа олдог сэтгэхүйн хэлбэрийг бодомж гэнэ.Танин мэдэхүйн явцдаа юмс тэдгээрийн шинж тэмдгүүдийг, мөн юмсын хоорондын харилцааг нээн илрүүлдэг.Энэ нь сэтгэхүй ойлголтуудын холбоог илэрхийлдэг бодомжийн хэлбэрээр илэрдэг. Жишээ нь: Төв аймаг бол УБ –с урагш оршдог гэдэг бодомжинд Төв аймаг УБ хоёрын хоорондох орон зай тодорхой харилцаа нотлогдож байна.Бодомж нь ойлголтуудыг батлах буюу үгүйсгэх байдлаар илэрч байдаг. Үүгээрээ бодомж нь ойлголтоос ялгагдана.Бодомж нь үнэн эсвэл худал гэсэн утгатай байдаг. Орчин үед бодомжийг гурван утгат логик бодомж гэх ба үнэн, эсвэл худал, эсвэл тодорхойгүй гэсэн гурван утгат байдаг. Тухайлбал,Ангараг гараг дээр амьдрал бий гэсэн бодомж нь өнөөдөр үнэн ч биш худалч биш тодорхойгүй утгатай юм.Бодомж нь өгүүлбэрээр илэрдэг боловч өгүүлбэр бүхэн бодомж биш байдаг.Бодомж нь янз бүрийн хэлбэрээр илэрдэг. Жишээ нь: Аливаа хүн сэтгэдэг.Хүн бүр сэтгэх чадвартай. Сэтгэдэггүй хүн гэж үгүй. г.м өөр өөр өгүүлбэр нэг л бодомжийг илэрхийлж байна. Аливаа энгийн бодомж нь субъект,предикат гэсэн 2 термин логик холбоосоос тогтоно.Тухайн бодомжинд яригдаж буй субъект, тухайн бодомжийн субъектэд холбогдуулан үзэж буй шинж байдлын ойлголтыг бодомжийн предикат гэнэ.Бодомж нь субъект ба предикатыг S,P гэж тэмдэглэдэг.Ингээд бодомжийг S бол P мөн. S бол P биш гэсэн баталмал үгүйсгэл хэлбэрээр томъёолдог. Аливаа энгийн бодомжийг илэрхийлсэн логик хэлбэрийн бол,мөн гэх мэт үгсийг бодомжийн терминүүдийг холбодог холбоос мөн.

“Бол” гэдэг холбоос үг нь субъект предикат хоёрыг холбох харин “мөн, юм, байдаг, гэх мэт, болон, биш, байдаггүй, болохгүй, гэсэн батлах юмуу үгүйсгэх үгс нь тухайн бодомжийн чанар баталмал уу? Үгүйсгэл үү? Гэдгийг тус тусдаа заадаг. Бодомжийг бүтцийнх нь хувьд энгийн ба логик гэж хуваана.Энгийн бодомж нь өөр бодомжинд задаргаж үл болох нэг субъект нэг предикатаас тогтсон бодомж юм. Энгийн бодомжуудаас логик холбоосуудын тусламжтай нийлбэр бодомжийг үүсгэнэ.Бодомжийг агуулгын хувьд үнэн ба худал гэж хуваана. Яригдаж буй юм нь бодит байдалтай тохирч байвал тэр бодомж үнэн.Бодомж нь чанарын хувьд баталмал ба үгүйсгэл гэсэн 2 янз байдаг. Ямар нэг үзэгдэлд аль нэг шинж байдал буй гэж үзэж байвал баталмал, эсрэг тохиолдолд үгүйсгэл байдаг. Тухайлбал мөн гэвэл баталмал, биш гэвэл үгүйсгэл. Жишээ нь: Гэрэл бол эмч мөн гэвэл баталмал харин Гэрэл бол хуульч биш гэвэл үгүйсгэл юм. Сонгодог логикт аливаа энгийн бодомжийг тоо болон чанараар нь нэгтгэн 4 ангилдаг.

1.Ерөнхий баталмал бодомж Жишээ нь: Хүн бүр урт наслахыг хүсдэг. Бүх S бол P мөн.

2.Хэсгийн баталмал бодомж Жишээ нь: Зарим эмч бол мэс засалч мөн. Зарим S бол P мөн.

3.Ерөнхий үгүйсгэл бодомж Жишээ нь: Хүн бүр зохиолч биш. Бүх S бол Р мөн.

4.Хэсгийн үгүйсгэл бодомж Жишээ нь: Зарим тамирчин аварга биш Зарим S бол Р биш гэсэн хэлбэртэй байдаг.

Тухайн бодомж юуг баталж эсвэл үгүйсгэж байгаагаар нь “атрибутив” бодомж, харилцаат бодомж, экзистенциаль /оршихуйн/ бодомж гэж 3 хуваана.

1.Атрибутив буюу шинж тэмдгийн бодомж гэдэг нь юмс ба тэдгээрийн шинж тэмдгийн хоорондын харилцаа холбоог батлах, эсвэл үгүйсгэх бодомж юм. Жишээ нь: ус бол амтгүй

2.Харилцаат бодомж: Энэ нь юмсын хоорондын харилцааг илэрхийлдэг. Харилцаа нь тэгш, тэгш бус, ойр төрлийн, орон цагийн, байгалийн, нийгмийн г.м олон янз байдаг. А нь А тай тэнцүү В нь С –с их, Саран бол Туулын эгч, Хэнтий аймаг УБ –с зүүн урд оршдог. Ажилгүйдэл бол ядуурлын шалтгаан болдог.

3.Оршихуйн бодомж /экзистенциаль/ юмс бодит байдал дээр оршиж байгаа эсэх тухай баримтыг илэрхийлсэн бодомж юм.”Усгүй бороо гэж байдаггүй” “УБ –н өмнө Богд уул оршдог.

Таамаглал

Таамаглал гэдэг нь судалж байгаа юмс үзэгдлийн шалтгаан мөн чанарыг тайлбарлах зорилгоор дэвшүүлсэн, шинжлэх ухааны хөгжлийн тухай түвшинд үнэн эсэх нь тодорхойгүй байгаа багцаалсан мэдлэг буюу саналыг хэлнэ. Таамаглал нь танин мэдэхүйн үйл явцад зайлшгүй хэрэгцээтэй, түүний хөгжилд чухал түлхэц болдог мэдлэгийн хөгжлийн хэлбэр юм.

Танин мэдэхүйд хаана шинэ санаа гарч байна тэнд таамаглал дэвшигдэж байдаг.Иймээс таамаглал нь уламжлалт ба шинэ мэдлэгийг холбох арга нь болдог. Таамаглал нь мэдлэгийн өсөлтийг хангах зохицуулах үүрэгтэй.

Таамаглалыг танин мэдэхүйн үүргээр нь

а/ Тодорхойлох таамаглал

б/ Тайлбарлах таамаглал гэж хуваадаг.

Тодорхойлох таамаглал нь авч үзэж байгаа объектод өгөгдмөл шинжүүдийн тухай багцалсан санал юм. Тодорхойлох таамаглал нь объектийг бүтцийн ба үйлийн талаас нь тодорхойлох зорилготой. Тайлбарлах таамаглал нь объектийн гарал үүслийн талаар багцаалсан таамаглал тухайлбал баримт буюу үзэгдэл ямар шалтгааны улмаас гарч ирэв гэдэгт хариу өгдөг.

Судалгааны объектийн багтаамжаараа ерөнхий ба хэсгийн таамаглал гэж 2 хуваадаг. Ерөнхий таамаглал гэдэг нь баримт үзэгдлийн давтамжит, зүй тогтол шинжийн тухай таамаглал дэвшүүлэхийг хэлнэ. Жишээ нь: ертөнцийн атомлаг бүтцийн тухай Демокритийн таамаглал “Амьдралын үүслийн тухай “Опарины таамаглал. Хэсгийн таамаглал гэдэг нь тусгаар юмс үзэгдлийн үүсэл шинжийн тухай урьдчилсан саналыг хэлдэг.Жишээ нь: археологи, антропологийн судалгааны явцад гардаг зарим таамаглал. Таамаглалыг дэвшүүлэн нотлох явц нь хэд хэдэн шаттай. Үүнд:

-Оршин буй хуучин онолтой тохирохгүй, түүгээр тайлбарлагдахгүй байгаа баримтыг тогтоох

-Юмс үзэгдлийн учир шалтгааныг тайлбарласан урьдчилсан санал дэвшүүлэх

-Тухайн таамаглалаас гарах боломжит бүх мөрдлөгүүд гаргах

-Эдгээр мөрдлөгөөг ажиглалт туршилтын үр дүнд болон шинжлэх ухааны онол хуулиудтай харьцуулах

-Таамаглалыг мадаггүй мэдлэг буюу шинжлэх ухааны онол болгох.

Таамаглалыг шалгах эмпирик шалгуурт верификаци болон фальсификацийн арга ордог. Шинжлэх ухааны баталгааны үнэнийг эмпирик /туршлагын/ -р тогтоох арга юм. Харин фальсиикаци нь шинжлэх ухааны онол таамаглалын худал болохыг эмпирик шалгуураар няцаан тогтоох гэсэн үг. Таамаглалыг нотлох асуудал үнэний шалгуурын асуудалтай холбоотой нөгөө талаар таамаглалыг няцаах асуудал нь нотлохтой адил асуудал юм. Танин мэдэхүйд таамаглал нь дараах үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:

-Таамаглал нь мэдлэг дэх бэлэн эмпирик өгөгдөхүүнийг ерөнхийлөн нэгтгэх туршлагыг дүгнэх зэргээр онолын шинжтэй үүрэг гүйцэтгэнэ.

-Таамаглал нь дедуктив оюун дүгнэлтийн нөхцөл болдог. Зарим тохиолдолд судалгааны чиг баримжаа болдог. Таамаглал нь тайлбарлалын хэрэгсэл болдог.

Оюун дүгнэлт

Оюун дүгнэлт гэдэг нь нэг буюу хэд хэдэн бодомжоос шинэ бодомж гаргаж авах сэтгэхүйн хэлбэр юм. Оюун дүгнэлт нөхцөл,хэлбэр гэсэн логик бүтэцтэй. Оюун дүгнэлт нөхцөл, хэлбэр гэсэн логик бүтэцтэй. Оюун дүгнэлтийн нөхцлүүдийг дүгнэлт болгон хувиргаж байгааг сэтгэхүйн хувиргалт гэж хэлж болно. Оюун дүгнэлт хийхэд хэрэглэгдэж байгаа бодомжийг түүний нөхцөл гэдэг,харин шинээр гарч ирж байгаа бодомжийг дүгнэлт гэдэг бол нөхцөл ба дүгнэлтийг хооронд нь холбож байгаа янз бүрийн аргуудын системийг хэлбэр гэнэ. Оюун дүгнэлтийг нөхцлөөс дүгнэлт рүү хийж байгаа шинж байдлаар нь дедуктив,индуктив гэж 2 хуваана. Дедуктив ба индуктив оюун дүгнэлт нь дараах шинж чанараараа ялгагдана. Үүнд:

1. Дедуктив оюун дүгнэлтэд нөхцлүүдийн үнэн болох нь дүгнэлтийг үнэн болохыг баталгаажуулдаг. Харин индуктив оюун дүгнэлтэд нөхцлүүдийн үнэн болох нь дүгнэлтийн үнэн болохыг баталдаггүй.

2. Дедуктив оюун дүгнэлт нь ерөнхий шинжтэй нөхцлүүдээс хэсгийн шинжтэй дүгнэлт хийдэг бол индуктив оюун дүгнэлт нь өгөдсөн нөхцлүүдээс хэсгийн шинжтэй дүгнэлт хийдэг.

3. Дедуктив оюун дүгнэлтээр мадаггүй дүгнэлт хийдэг. Харин индуктив оюун дүгнэлт нь өгөдсөн нөхцлүүд ч нөхцлүүдийн тоо олон байлаа ч гарцаагүй дүгнэлт хийж чаддаггүй.

4. Дедуктив оюун дүгнэлтээр шинэ мэдлэг бий болдоггүй далд нуугдмал байгаа харилцаа холбоог илрүүлдэг. Харин индукцээр шинэ мэдлэг дүгнэлт олж авдаг.

Танин мэдэхүйд:

1.Шинэ мэдлэг олж авах:

2.Олж авсан мэдлэг нь мадаггүй үнэн байх нь чухал байдаг.

Гэтэл дээрх шаардлагыг оюун дүгнэлтийн дээрх 2 хэлбэрээр төдийлөн биелүүлж чаддаггүй. Тэгвэл дээрх зорилтыг гипотетик дедуктив арга хэрэгжүүлдэг. Дээрхээс гадна традуктив оюун дүгнэлт байдаг. Энэ нь их хэмжээний нийтлэг мэдлэгүүд байгаагаараа дедуктив бол индукциэс ялгаатай. Дедуктив оюун дүгнэлтийг энгийн нөхцлөөс дүгнэлт хийх нийлмэл нөхцлөөс дүгнэлт хийх гэж 2 хуваана. Нөхцөл боломжуудын субъект ба предикатын бүтцээс хамаарч дүгнэлт хийхийг энгийн нөхцлүүдээс дүгнэлт хийх гэх ба үүнийг логикт шийдмэг дүгнэлт гэнэ. /шийдмэг силлогизм/ Шийдмэг силлогизмыг нөхцлийн тооноос хамааран нэг энгийн нөхцлөөс дүгнэлт хийх буюу шууд оюун дүгнэлт хоёр энгийн нөхцлөөс дүгнэлт хийх буюу энгийн шийдмэг силлогизм гэж хуваана. Нөхцөл бодомжуудын хоорондын логик холбоосын шинжид үндэслэн дүгнэлт хийхийг нийлмэл нөхцлөөс дүгнэлт хийх гэдэг. Нийлмэл нөхцлөөс дүгнэлт хийхийг 1.Болзолт силлогизм 2.Заагт силлогизм гэж хуваана. Шууд оюун дүгнэлт нь хувиргалт эргүүлэг, предикатад сөргүүлэн тавих логик квадратаар дүгнэлт хийх гэсэн хэлбэрүүдтэй. Силлогизм гэдэг грекийн мөрдлөгө гаргах тооцоо хийх гэсэн утгатай үг хоёр шийдмэг бодомжоос /нөхцлөөс/ гурав дахь шийдмэг бодомжийг /дүгнэлтийг/ гарган авах дедуктив оюун дүгнэлтийг шийдмэг силлогизм гэнэ. Шийдмэг силлогизмд бага термин,их термин, дунд термин гэсэн ойлголт байдаг. –Дүгнэлт бодомжийн субъект болж буй ойлголтыг бага термин /S/ гэнэ. –Дүгнэлтийн предикат болж байгаа ойлголтыг их термин гэнэ. /P/ -Дүгнэлт байхгүй боловч нөхцөл байгаа ойлголтыг дундын термин /M -/ P-M их нөхцөл S-M бага нөхцөл S-P дүгнэлт гэсэн энэ силлогизм бага термин S нь “энгийн шийдмэг силлогизм”ойлголт их термин P нь “шууд оюун дүгнэлт” харин дунд термин М нь “нэг төрлөөс дүгнэлт” хийх гэсэн ойлголтууд юм. Эхний нөхцөл нь их дараагийнхан бага нөхцөл байна. Харин дунд термин нь эхний 2 терминийг холбож өгдөг.

Нотолгоо ба түүний төрлүүд

Танин мэдэхүйн гол зорилго бол үнэн мэдлэг олж авах явдал юм. Ийм учраас мэдлэгээ үндэслэн нотлох нь зайлшгүй бөгөөд нотлогдох нь зөв сэтгэхүйн салгаж болшгүй нэг гол шинж юм.Нотолгоо бол ямар нэгэн бодомжийн үнэн болохыг түүнтэй дамжуулан тогтоох логик үйлдэл юм. Нотолгоо нь түүний сэдэв тезис үндэслэгээ аргумент нотолгооны хэлбэр гэсэн логик бүтэцтэй. Сэдэв бол нотлох ёстой тэр бодомж. Үндэслэгээ нь сэдвийг нотлоход хэрэглэх үнэн бодомжууд юм. Үндэслэгээ сэдэв хоёрын хооронд нь холбож буй оюун дүгнэлтийн дараалал буюу логик арга нь нотолгооны хэлбэр юм. Нотолгоонд үндэслэгээ болгох дараах зүйлсийг хэрэглэдэг. Үүнд:

1. Нотлогдсон баримтыг үндэслэгээ болгодог.

2. Тодорхойлолтыг нотолгооны үндэслэгээ болгодог.

3. Математик, механик, онолын физик, математикийн логик зэрэг олон шинжлэх ухаанд аксиомыг үндэслэгээ болгодог.

4. Өмнө батлагдсан шинжлэх ухааны онол хуулийг үндэслэгээ болгодог. Сэдвийг үндэслэж байгаа шинжээс нотолгоог шууд ба шууд бус гэж 2 хуваадаг.шууд нотолгоо нь сэдвийн үнэн болохыг үндэслэгээнээс шууд гаргаж буй сэтгэхүйн үйлдэл юм. Нотолгоог дедуктив, индуктив, традуктив гэж хуваадаг. Шууд биш нотолгоо гэдэг нь нотлох ёстой сэдвийн эсрэг сэдвийг няцааснаар уг сэдвийг үнэн гэж нотлодог арга юм.

Няцаалт түүний төрөл

Няцаалт нь тухайн сэдэв худал байна, нотлогдохгүй байна, эсвэл нотолгоо буруу байна гэдгийг үндэслэж буй арга юм. Энд нотлогдоогүй байна худал байна гэсэн 2 ойлглтыг ялгах хэрэгтэй. Нотлогдоогүй гэдэг бол тухайн сэдвийн үнэн эсвэл худал болохыг нэг утгатай тогтоож чадахгүйг хэлнэ. Харин худал байн гэдэг тухайн сэдэв үнэн биш байна гэдгийг илэрхийлдэг. Няцаалт нь нотолгоо буруу байна гэдгийг болон сэдэв худал юмуу нотлогдоогүй байна гэдгийг аль алийг нь агуулдаг. Няцаалт нь дараах логик бүтэцтэй. Үүнд:

-сэдэв: няцаах ёстой тэр бодомж

-үндэслэгээ: сэдвийг няцаахад хэрэглэж буй бодомжууд

-хэлбэр: сэдэв үндэслэгээг холбож буй логик арга юм.

Няцаалт нь сэдвийг няцаах, үндэслэгээг шүүмжлэх, хэлбэрийн буруу болохыг тогтоох 3 хэлбэртэй.

1. Сэдвийг няцаах нь шууд ба дам гэсэн 2 янз байна. Шууд няцаалт буюу баримтаар няцаалтын хамгийн итгэлтэй арга болдог. Дам няцаалт гэдэг сэдвийн эсрэг сэдвийг нотлох арга бөгөөд шууд биш нотолгоотой ижил үр дүнтэй.

2. Үндэслэгээг няцаах: үндэслэгээний худал буруу болохыг нотлох замаар няцаах арга юм.

3. Хэлбэрийн буруу болохыг няцаах: энэ нь няцаалтын хэлбэрт алдаа байгааг илрүлдэг арга юм. Хамгийн түгээмэл тохиолддог алдаа бол няцаагдагч сэдвийн үнэн нь үндэслэгээнээс урган гарахгүй байх явдал юм.

Няцаалт ба нотолгоо нь дараах дүрмүүдийг баримталдаг.

-сэдэв нь нарийн томъёологдсон байх ёстой.

-сэдвийн томъёолол нь тодорхой биш хоёрдмол утгатай бол нотолгоо болон няцаалт хийх боломжгүй. Нотолгоо няцаалтын бүхий л явцад сэдэв өөрчлөгдөхгүй байх ёстой. Энэ дүрмийг зөрчвөл сэдвийг солих бусдын нэр барих, сэдвийг өргөтгөх буюу багасгах алдаанууд гардаг.

Үндэслэгээ

Нотолгоо ба няцаалтад хэрэглэж буй үндэслэгээнүүд нь урьдчилан нотлогдсон мадаггүй боломжууд байх ёстой. Тэдгээр нь эргэлзээ төрүүлэхгүй бие биедээ харшлахгүй байх ёстой. Энэ шаардлагыг зөрчвөл, худал үндэслэгээ буюу төөрөгдөл гэсэн алдаа гардаг. Энэ нь сэдвийг худал үндэслэгээгээр үндэслэх оролдлого юм.

Аргумент

Аргумент нь англи хэлэнд арцаглах, маргалдах, хэрэлдэх гэсэн утгатай үг. Аргумент бол бодомжоос мөрдлөгөө гаргах буюу бусдыг итгүүлэхэд тулгуур болдог. Эргэцүүлэн бодох чадвар зөвхөн хүнд л заяагдсан үйлдэл юм. Логик бол зөв эргэцүүлэлийн зөв сэтгэхүйн дүрэм хуулийг судалдаг ухаан юм. Иймээс логик нь зөв эргэцүүлэлийг буруугаас ялгах,хэрхэн яаж зөв эргэцүүлэх ёстой вэ? Гэдгийг судалдаг ухаан. Эргэцүүлэл бол дүгнэлт мөрдөлгөө гаргах үйлдэл мөн. Эргэцүүлэл нь сэтгэн бодох үйл явц,сэтгэлгээний төлөв байдал учир,өөр бусад үзэл бодол,итгэл дээр тулгуурлах ёстой. Жишээ нь: дорж өвдсөн гэдгээс эм ууж амрах хэрэгтэй гэсэн дүгнэлт мөрдөлгөө гардаг. Ийнхүү дүгнэн эргэцүүлэх гэдгийг логикт аргумент гэдэг ойлголтоор илэрхийлдэг. Тухайн бодомж нь нэг аргументын дүгнэлт,нөгөө аргументын нөхцөл болж чаддаг учир аргументын нөхцөл ба дүгнэлт нь харьцангуй ойлголт байна. Аргументын нөхцөл нь ганц бодомж төдийгүй олон бодомжууд байж болдог. Жишээ нь: хэрэв Бат хуралд оролцвол үг хэлнэ. Хэрэв Бат үг хэлвэл Долгорыг шүүмжилнэ. Хэрэв Бат Долгорыг шүүмжилвэл, Долгор уурлана. Хэрэв Долгор уурлавал, тэр хариу тооцоо бодно. Хэрэв Долгор хариу тооцоо бодвол шударга биш явдал гарна. Иймээс Бат хуралд оролцвол шударга биш явдал гарна.

Шүүмж

Философич К.Поппер зоримог таамаглал дэвшүүлж түүнийгээ сөрөг жишээгээр хайр найргүй шүүмжилж байж шинжлэх ухаан хөгждөг гэжээ. Шүүмж гэдэг нь аргумент хийх явцад гарсан алдааг илрүүлэх юмуу сэдвийн худал болохыг илрүүлэн тогтоох логик үйлдэл юм. Шүүмж гэдэг нь аргумент хийх явцад гарсан алдааг илрүүлэх юмуу, сэдвийн худал болохыг илрүүлэн тогтоох логик үйлдэл юм.Шүүмэ нь илэрхий ба бүрхэг гэсэн 2 янз байна. Бүрхэг шүүмж бол шүүмжлэгчээс оппонент шүүмжлэгчийн пропонент үзэл байр суурьт тодорхой анализ хийсний үр дүнд түүний дутагдал, сул талыг илрүүлж буй хэрэг биш харин скептик эргэлзсэн байдлаар хандах явдлыг хэлнэ. Илэрхий шүүмж бол шүүмжлэгчийн аргумент дахь тодорхой алдаа дутагдалыг заан илрүүлэх явдал юм.

1. Сэдвийг шүүмжлэх: дэвшүүлсэн сэдвийн утга учиргүй гэдгийг илрүүлж байгаа хэлбэр юм.

2. Үндэслэгээг шүүмжлэх: үндэслэгээний талаарх дүхмүүдийн шаардлагыг зөрчсөн байна гэдгийг илрүүлж байгаа арга юм.

3. Нотолгоо няцаалтын хэлбэрийн буруу болохыг шүүмжлэх: Шүүмжлүүлэгчийн эрэгцүүлэл дэх сэдэв ба үндэслэгээний хооронд логик холбоо байхгүй гэдгийг илрүүлж байгаа хэлбэр юм. Илэрхий шүүмжлэлийг деструктив конструктив, холимог гэж 3 хуваадаг.

-Деструктив шүүмжид дээрх 3 төрлийг зэрэг хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Шүүмжлэх гэдэг нь уг чанартаа деструкцийн нураах үйлдэл мөн бөгөөд энэ нь шүүмжийн хамгинй үр дүнтэй итгэлтэй төрөл байдаг.

- Конструктив шүүмж: шүүмжлүүлэгчийн дэвшүүлсэн сэдэв, аргументийг няцаах зорилгоор шүүмжлэгч өөр сэдвийг шинээр дэвшүүлдэг.

-Холимог шүүмж: деструктив, конструктив аргыг зэрэгцүүлэн арга юм.Эргэцүүллийн явцад ялангуа шүүмжлэхийн тулд асуултыг зөв дэвшүүлж тавьх нь чухал,учир нь танин мэдэхүй бол асуултаас эхэлдэг бөгөөд асуултын цогц нь танин мэдэхүйн асуулт болдог. Асуулт бол анх нөхцөл болон өгөгдсөн мэдлэгийг тодруулах, нэмэлт мэдээлэл авах, зорилготой тавигдсан асуух өгүүлбэрийн хэлбэртэй, хариулт шааддаг логик сэтгэхүйн хэлбэр юм. Тавигдсан асуултад тохируулан, анхны мэдлэгийг тодруулж гүйцээж байгаа бодомж нь хариулт юм. Асуулт нь зөв болон буруу байдаг.

А. Үнэн зөрчилгүй мэдлэгт үндэслэн тадигдсан асуулт нь зөв асуулт нь буруу асуулт юм.

Б. Худал юмуу нотлогдоогүй мэдлэгийг нөхцөл болгосон асуулт нь буруу асуулт юм. Асуултыг танин мэдэхүйн үүргээр нь тодруулах асуулт, нэмэлт асуулт гэж ангилна.

А. Тодруулан асуулт гэдэг нь нөхцөлд илэрхийлэгдсэн мэдээллийн үнэнийг магадлах зорилгоор тавьж байгаа асуулт юм.

Б. Нөхцөлд өгөгдсөн мэдээллийн талаар шинэ шинж харилцааг олоход чиглэгдсэн бол нэмэлт асуулт юм. Асуултыг тавихад дараах шаардлагуудыг мөрддөг.

· Асуултыг зөв бөгөөд оновчтой тавих

· Асуултыг товч бөгөөд тодорхой тавих

· Асуулт ойлгомжтой байх

Бие даан гүйцэтгэх ажлууд

Ахлах ангид зориулсан сонгоны Нийгмийн ухааны ном

2018 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Shurentsetseg

НИЙГМИЙН УХААНЫ  УНШИХ СЭДВҮҮД

БАГШ СУРАГЧДАД ЗОРИУЛСАН

Нийгмийн ухааны хичээлийн сонгоны ном 4 удаагаа шинэчлэн засварлаж та бүхний гар дээр удахгүй хүргэнэ. Багш сурагч Та бүхэнд зориулж 2006 оноос хойш хэвлэн НУ багш нарын дунд "цэнхэр ном" хэмээн нэрлэгдсэн номоо  шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд дахин сайжруулж гаргалаа.

НОМЫН АГУУЛГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. 

10-Р АНГИ

Бүлэг 1 Шударга ёс гэж юу вэ?

1.1  Шударга ёсны тухай ойлголт мөн чанар

1.2  Шударга ёсны нийтлэг шинж ба хэлбэрүүд

1.3  Шударга ёсыг яагаад ангилах шаардлагатай вэ?

Бүлэг 2 Нийгмийн гажуудал                                                                                           2.1 Нийгмийн гажуудал ба ёс зүйн уналт

2.2  Нийгмийн хяналт гэж юу вэ?

Бүлэг 3 Соёлын тухай

3.1 Соёлын үүсэл түүний ангилал онцлог

3.2 Соёлын бүтэц бүрэлдэхүүн

3.3 Соёлын олон янз байдалд хандах хандлага

Бүлэг 4 Үл явгаварлан гадуурхах

4.1 Хүний эрх ба Жам ёсны эрх

             4.2  Хүний эрх ба үл ялгаварлан гадуурхал

      4.3   Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй

Бүлэг 5 Эдийн засаг

5.1 Эдийн засгийн өсөлт ба амьдралын чанар

5.2 Шудрага ёс ба авилга

             5.3 Улс орнуудын орлогын ялгаатай байдал

11-Р АНГИ

Бүлэг 1 Нийгмийн хамгааллын тэгш хүртээмж гэж юу вэ?

1.1  Нийгмийн хамгааллын суурь түвшиний тухай ойлголт

             1.2  Нийгмийн хамгаалал бол Монгол улсын бодлогын нэг тэргүүлэх чиглэл болох нь

Бүлэг 2  Хот хөдөөгийн асуудал  

            2.1  Монголд өрнөсөн шилжилт түүний онцлог

            2.2  Гэр бүлийн харилцаан дахь шилжилт хөдөлгөөн

Бүлэг 3  Зах зээлд дэх хэрэглэгч    3.1 Хэрэглэгч гэж хэн бэ?

            3.2 Хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл

            3.3 Ядууралд хүргэх гол шалтгаан  

Бүлэг 4 Мэдээллийн даяаршил 4.1  Мэдээллийн харилцаа гэж юу бэ?

4.2  Олон нийтийн цахим сүлжээ ба ёс зүй

     4.3   Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл

     4.4   Дөрөв дэх засаглал

Бүлэг 5 Соёл иргэншил           5.1 Соёл иргэншлийн тухай ойлголт

5.2 Хэл бол соёлын амин сүнс болох нь

5.3 Соёлын хэлбэрүүд

5.4 Хүний нийгэмшилт, нийгэмшилтэд соёлын гүйцэтгэх үүрэг

5.5 Дэлхийн өв сан

Бүлэг 6 Эрх зүй

6.1  Иргэд төрийн захиргааны байгууллагад хандан өргөдөл, гомдолоо хэрхэн гаргах вэ?

6.2  Халдашгүй чөлөөтэй байх эрх

Бүлэг 7  Эдийн засаг

7.1 Үндэсний эдийн засаг, эдийн засгийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх нь

Бүлэг 8 Улс төр      8.1 Ардчилсан сонгуулийн зарчмууд хэрэгжилт

            8.2 Хөдөөгийн иргэд хот руу нүүдэг шалтгаан, оршин суугаа газраа чөлөөтэй сонгох эрх

            8.3 Хөрш орнууд ба гуравдах хөрштэй харилцах тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам

12-Р АНГИ

Бүлэг 1 Социологи гэж юу вэ?

           1.1 Социологийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, хандлагууд

           1.2 Социологийн шинжлэх ухааны түвшин үүргүүд

Бүлэг 2  Нийгмийн тухай ойлголт

            2.1 Нийгмийн үүсэл, хөгжил амьдралын хүрээ

            2.2 Нийгмийн бүтэц ба соёл

            2.3 Нийгмийн харилцаа, харилцан үйлдэл

            2.4 Бүлэг, байгууллага

Бүлэг 3 Хувь хүн ба нийгэм     3.1 Нийгэмшилт гэж юу вэ?

            3.2 Нийгмийн тэгш бус байдал

            3.3 Нийгмийн институт

            3.4 Нийгмийн өөрчлөлт

Бүлэг 4 Логик

4.1 Логик бол зөв сэтгэх дүрэм зарчмуудын тухай шинжлэх ухаан болох нь

            4.2 Ойлголтуудын хоорондын агуулгын  харьцаа

            4.3 Ойлголт, ойлголтуудын харилцаа

            4.4 Ойлголтын тодорхойлолт

            4.5 Бодомж

            4.6 Оюун дүгнэлт

Бүлэг 5 Эрх зүй          5.1  Хууль гэж юу вэ?

5.2  Эрх зүйг тодорхойлох орчин үеийн хандлагууд

5.3  Эрх зүйн харилцааны бүрэлдэхүүн

5.4  Монгол дах эрх зүйн тогтолцооны өөрчлөлт

             5.5  Бизнесийн эрх зүйн ойлголт

     5.6  Олон улсын иргэний эрх зүйн харилцаа

     5.7  Эрх зүйн соёл түүнд нөлөөлөх хүчин зүйл

     5.8  Эрх зүйн зөрчил ба хариуцлага

Бүлэг 6  Эдийн засгийн онол

6.1  Эдийн засгийн шинжлэх ухааны үүсэл хөгжил

6.2  Эдийн засгийн онолын урсгал , үзэл баримтлалууд

6.3  Хүчин зүйлийн зах зээл

6.4  Бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээл

6.5  Нийт эрэлт, нийлүүлэлт

6.6  Макро эдийн засгийн үзүүлэлт, тооцох арга

6.7 Хөгжлийн эдийн засаг

Бүлэг 7 Улс төрийн шинжлэх ухаан   7.1  Улс төрийн шинжлэх ухааны судлах зүйл

7.2 Улс төрийн засаглал

7.3 Ардчилал хүний эрх, эрх чөлөө

7.4 Улс төрийн субект

7.5 Улс төрийн үйл явц оролцооны хэв маяг

7.6 Улс төроийн соёл, үзэл суртал

7.7 Улс төрийн үйл явц ба хэвлэл мэдээлэл

7.8 Төрийг гадаад бодлого ба олонм улсын харилцаа

Бүлэг 8  Олон улсын харилцаа

8.1  Олон улсын харилцаа хэмээх шинжлэх ухааны үндсэн асуудал

8.2  Олон улсын харилцаа ба иргэншлийн ялгаа, зөрчил

8.3   Даяаршил ба олон улсын харилцаа,  хөгжлийн үе шат, монгол улсад үзүүлэх нөлөө

8.4   Даяаршлаас үүдсэн тэгш бус байдлыг шударгаар зохицуулах

8.5   Дэлхийн нийтийн глобаль асуудлууд

8.6   Монгол улсын гадаад харилцааны дотоод гадаад орчин

8.7 Монгол улс, улс бус оролцогчтой харилцах бодлогын асуудал

Сонирхсон багш байвал: эдгээр хүмүүстэй холбогдоорой. 

Г.ШҮРЭНЦЭЦЭГ    (магистр, докторант

Ч.НАРАНЦЭЦЭГ    (магистр,  )

Д.ДОЛГОРСҮРЭН (магистр, докторант

12-р ангийн Нийгмийн ухаан жишиг

2018 оны 01-р сарын 03 Нийтэлсэн Shurentsetseg

НИЙГМИЙН  УХААН -0160113 XII АНГИ

Хугацаа- 60 минут

1.Социализмын үеийн нийгмийн хамгааллын тогтолцоог өнөө үетэй харьцуулан хүснэгтийн дутууг нөхөж бичээрэй. 3 оноо

Төр нийгмийн бодлого

Социализмын үеийн нийгмийн хамгаалал

Орчин үеийн нийгмийн хамгаалал

Үйлдвэрлэлийн хүрээнд

Хөдөлмөрийн насны хүн бүрийг ажлаар хангах түүнийг нэгдсэн төлөвлөгөөтэйгээр зохицуулах

Хуваарилалтын хүрээнд

Хийсний хэрээр тухайн ажлын байрны шатлалаар,ЗГ-ын тогтоолоор нэмэгдүүлэх

Хэрэглээний хүрээнд

Хүн амд төлбөргүй боловсрол эзэмшүүлэх эмнэлэгийн үйлчилгээ авах

2. Дараах албан тушаалын нийгмийн статуст тохирох үүргийг тодорхойлж, бичнэ үү. 4 оноо

А.Багш мэргэжлийн............. Б. Ерөнхийлөгчийн..............

В. Ерөнхий сайдын ............... Г. Борлуулалтын менежер.........

3. Орлого нь зарлагаасаа давж байвал танай өрхөд .... бий болсныг, харин дутаж байвал .... байгааг гэрчилнэ.

А. Орхисон үгийг нөхөж бичээрэй. 1 оноо

Б. Хуримтлал бий болгохын тулд юу хийх ёстой вэ?................................ 1оноо

В. Сурагч Идэр банканд 50,0 мянган төгрөг хадгалуулсан бол 5 жилийн дараа хэдэн төгрөг болох вэ? Тооцоолж хүснэгт нөхөж бичээрэй. 3 оноо

Сарын хүү

орлого

Жилийн хүү

орлого

5 жилд

ХААН банк

1,11

?

13,4

?

?

4. Соёлын хэв маягийн ойлголтуудыг тохируулан холбоно уу. 3 оноо

1. Иргэншлийн байр сууринаас

А. Янз бүрийн нийгэм болон байгаль газар нутгийн нэгдлээр уялдсан

а. ШУ, Урлаг, шашны, боловсролын

2. Бүс нутгийн соёл

Б. Хамгийн өргөн хүрээнд соёлын хөгжлийн онцлог, тодорхой үе шат харгалзсан

b. Скандинавын, японы, АНУ,

3.Угсаатны хэв маягийн

В. Хамгийн өргөн хүрээнд соёлын хөгжлийн онцлог, тодорхой үе шат харгалзсан Соёл яаж төлөвшин тогтсоныг тодорхой нийтлэг, төрийн хамаарал бүхий нутаг дэвсгэрт хамааруулан

c. Хоёр мөрний, хятад энэтхэг гм

4.Үндэсний хэв маягийн

Г. Тодорхой газар нутагт, мэдээлэл солилцох хүрээнд харилцан аж төрдөг хүмүүсийн соёл

d. Ацтек, инк, маяагийн, нүүдэлчдийн

5.Орон нутгийн хэв маяг

Д. Аж үйлдвэржсэн нийгэм төлөвшин тогтсон газар нутаг, улс төр, эдийн засгийн хамаарал бүхий

e. Лалын, славяны Ромын, готын

5. Дараах эх сэдвийн агуулгад задлан шинжилгээ хийж, тодорхойлолт бүтээнэ үү. 3,5 оноо

Сүхбаатар дүүргийн 23 ЕБС-ийн спортын 14 төрлөөр дугуйлан, секц, хичээллэж, 2114 сурагч хамрагдаж байна. Хүүхдийн спортын Y их наадмын 17 төрөлд 147 багц медалийн төлөө тэмцээнд Сүхбаатар дүүргийн өсвөрийн тамирчид багийн нийлбэр дүнгээр 2-р байранд шалгарч бахдам амжилт үзүүлжээ. ИТХ-ын дарга Ган-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Бадарсан нар тамирчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Дүүргийн Спорт цогцолборын барилгын тендерт “Гриин ресурс”ХК шалгарч ажлаа эхлээд байгаа ажээ.

А. Төрийн ба төрийн бус байгуулага нь......

Б. ................Хүүхдийн эрх хэрэгжиж байгаа жишээ юм.

В. Төрийн байгууллагын төлөөлөл........... байлаа.

Г. Нийгмийн ямар статус ....................оролцжээ.

Д. Зах зээлийн .. ... хууль хэрэгжсэн.

Е. Сургуулийн дээрх сайн дурын ............ оршдог.

Ё. Нийгмийн .................санкц илэрсэн.

ГАЗАРЗҮЙН 12 ДУГААР АНГИЙН ОЛИМПИАДЫН СЭДЭВ

2017 оны 12-р сарын 25 Нийтэлсэн Shurentsetseg

ЖИШИГ ДААЛГАВАР

ГАЗАР ЗҮЙН ОЛИМПИАД 12 ДУГААР АНГИ

Хугацаа 40 минут

1.Орон зайн мэдээллийн сан, атрибут сангийн ялгааг тодорхойлно уу.   2 оноо

2. Хүн амын суварга нь залуу, идэр, хөгшин гэсэн 3 хэлбэртэй байдаг. Эдгээрийн жишээг нэрлэж, хэлбэрийг нь зургаар дүрслэн үзүүлнэ үү.                                    4 оноо

 улсууд 

 доройтол

 шалтгаан

 

3. Дараах  асуултад хариулаарай.         5 оноо

1.5,7 сая км кв талбай эзэлдэг, 120 сая хүн амьдардаг “Далайн Амазонк” хаана байдаг вэ? .....

2.Олон улсад “ухаалаг даавуу” гэж ямар даавууг хэлдэг вэ?  .....

3 Хөргөгч, ба агааржуулагчийн озоны молекулыг эвддэг химийн элемэнтийг бич....  

4.Хотын агаарт температурын тонгоруу буюу инверс үүсэхийг “хотын инверс” гэнэ. Яагаад үүсдэг вэ?

5. Засаг захиргаанаас үл хамаарах хийн, чулуун, шим мандалд чөлөөтэй шилжих онцлогтой байгалийн үнэт нөөцийг хэлнэ үү....

4. Дэлхий дээр байгаа хөрсний доройтолд өртсөн шалтгааныгбичиж, нэрлэсэн газруудыг тэмдэглэнэ үү.                                                                                 3,5 оноо

Улс

доройтол

шалтгаан

Монгол

бэлчээр

Уул уурхай, малын тоо

Австрали

--

---

Пакистан

Хятад

Бразили

Хойд африк

Хойд Америк

нэргүй газрын зураг оруулна уу. www.free.world.mars.com

5. В. Агаарын температур   3 C харьцангуй чийг 55% бол үнэмлэхүй чийгийг ол.                                       2 оноо

12-р ангийн Монголын түүхийн олимпиадын жишиг сэдэв

2017 оны 12-р сарын 15 Нийтэлсэн Shurentsetseg

МОНГОЛЫН ТҮҮХ  ОЛИМПИАДЫН СЭДЭВ -12-Р АНГИ

2017 он Хугацаа 40 минут

1. Дараах баримтаас аж ахуйн хөгжилтэй холбоотой түүхэн баримт, нотолгоо, дүгнэлт зэргийг ялгаж бичнэ үү. 2 оноо

А. Монгол оронд НТӨ П жилийн түрүү хагасаас анхны төмөрлөг эдлэл гарч, II хагаст мал аж ахуй хөгжжээ. Энэ үеийн соёлын зүйлс нь III зууны үед Монгол нутагт оршин суугчид нь төмрийн үед шилжсэн, овог аймгууд нь нүүдлийн мал аж ахуй дагнан эрхлэх болж, тариалан, гар үйлдвэр бүхий иргэдтэй харилцаа холбоотой байжээ. НТӨ 600 оноос Монголчуудын язгуур болсон Бида хүн улс оршин тогтнож, Төв Азийн түүхэнд ул мөрөө үлдээсэн нь Хүн нар түүний холбоотон аймгууд байв. Адуу, тэмээ, хонь, ямаа, цаа бугын өвгүүд болсон тахь, хавтгай, аргаль, янгир, мезолитын үед 7000-3000 жилийн өмнө Монгол нутагт бие дааж үүссэн гэж эрдэмтэд үздэг байна. Монгол орны баруун, зүүн зах хооронд нийт уртрагийн дагуу түүх соёлын дурсгалуудын тархалтын хамгийн их хувийн жин уртрагийн 100-104 градусын хооронд түүнээс хоёр зах руу буурсан зураглал байдаг. Энэ тархалт нь Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, булган, Дундговь, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговийн нутгийг дамнан оршиж байна. Генетик өлгий нутгийн дотор өргөргийн 45- 49 градусын хоорондын хөндийд түүх, соёлын дурсгалуудын 73,1 хувь нь, үүний 66,2 хувь буюу 198 түүх соёлын дурсгал генетик өлгий нутаг дотор байршилтай байна.

Баримт

Нотолгоо

Эрдэмтдийн дүгнэлт

Б. Генетик өлгий нутгийг газрын зурагт тэмдэглэж үзүүлнэ үү. 2 оноо

Description: F: mongolia_map.jpg

2. Дараах археологийн олдворыг түүхэн газартай тохируулан холбоно уу? 2,5 оноо

Улаан зосон зураг

1

А

Алтай Соёны уулсаас Их, Бага, Хянганы нуруу, байгалиас Их говь

Төмөр зэвсэг

2

Б

Энэ үеийг “Энеолит” чулууны үе гэнэ. Эртний уурхайн ор үлдэцүүд Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Баянхонгорын Баянлигийн Зоог зуух

Дөрвөлжин булш

3

В

УБ хотын Их тэнгэрийн ам, Гацууртын ам, Хөвсгөлийн баянзүрх, Сэлэнгийн Цагааннуур, Хэнтийн Дадал, Булганы Орхон, Бугат сумд

Зэс

4

Г

Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Увс аймгийн Сагил, Булган аймгийн Орхон гол, Ховд аймгийн Алаг чулуу, Баянхонгор аймгийн Баянлиг с

3. Хүннү гүрний түүхтэй хамаатай асуултын хариуг гүйцээж бичнэ үү. 5 оноо

1. Эртний Хүннүгийн бүрэлдэхүүнд .. аймаг, .. том овог байсны дотор ”...” ноёлж байв.

2. Хүчирхэг байсан Хүннү нар Нанхиадын “Таван урхи”–ны 1.. 2...3... 4... 5...аргад орсноор НТӨ 53-48 онд Хүннү нар ар, өвөр хуваагдсан.

3. ”Ромд Константинопольд удаан жил аюул учруулж байсан Европ дахь тэдний том удирдагч нь..... хаан байлаа.

4. Хүн гүрэн нь ..... зохион байгуулсан засаг захиргаатай байв.

4. Нүүдэлчдийн соёл иргэншлийн ахуй, сэтгэлгээний өв уламжлалын талаарх өгүүлбэрийг гүйцээж нөхөж бичнэ үү. 2,5 оноо

Нүүдэлчдийн соёлоос алтан баталгаатай 1....., тив холбосон 2.... худалдааны сэтгэлгээ, дипломат элч төлөөлөгчдийн амь нас, эд агуурс, захидал бичгийг халдашгүй дархан болгосон 3...., цөөнөөр олныг ялан дийлэх 4...., нүсэр том төрийг удирдах 5...., оньсон техникийн дэвшил зэрэг оюуны ололтууд ундран гарч ирсэн билээ.

5. Саган цэцний “Эрдэнийн товч”-д бичээстэй байгаа. Төр улс ямар байх ёстой, тэр бүхнийг цогцлуулсан улсыг Чингис хаан анх байгуулжээ. Хуралдайгаар сонгогдоод хаан болчихлоо. Төрийг яаж барих вэ? Хариулж бичнэ үү. 5 оноо

А. Их Монгол Улс аугаа их хаантай, хаанаа сонгодог ..... байсан.

Б. Төрийн бичигтэй байсан. Энэ нь .... гэдэг.

В. Улсын шүүгчтэй, шүүгч нь ..... улсын зурхайчтай, тэр нь ... гэдэг хүн байсан.

Г. Дөрвөн түмэнд хуваасан засаг захиргааны нэгжтэй, ..... цэргийн зохион байгуулалттай.

Д. Төрийн дипломат бодлоготой. Тэр нь Төрийн ... бодлоготой.

Е. Чингис хааны төр барих бодлогыг “..................” гэдэг байсан.

6. “Хаан хүний явдал үсний төдий ч хуурмаггүй, үг бүр үнэн болбоос тэр сая хааны явдал...” гэх буюу “ энэ үгийн утгыг тайлбарлаж бичнэ үү.

УЛААНБААТАР-ЭМПАТИ СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ ТҮҮХ НИЙГЭМ ГАЗАР ЗҮЙН ХИЧЭЭЛИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Улаанбаатар- Эмпати сургууль нь 25 жилдээ сургалтын үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа гадаад хэл, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай, дотуур байртай олон улсын хамтын үйл ажиллагааны сургууль юм. Энэ хичээлийн жилд зохион байгуулсан Математик, байгалийн ухааны олимпиадад 6000 гаруй сурагчид оролцсон юм.

Түүх нийгэм газарзүйн хичээлээр сурагчдын авьяас чадварыг нээж, тухайн шинжлэх ухааныг танин мэдэх онолын мэдлэг, шинжлэн судлах арга барилыг хөгжүүлэх, улс орны хөгжилд чухал үүрэгтэй иргэн болон төлөвших ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Улаанбаатар- Эмпати сургуулийн нэрэмжит газар зүй түүх нийгмийн ухааны хичээлүүдийн олимпиад гурав дах жилдээ амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Тус олимпиадад ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн 152 сургуулийн 2462 сурагчид тухайн шинжлэх ухааны мэдлэгээр оюун ухаанаа сорьж оролцлоо. Энэ олимпиадад нийслэлийн төрийн ба төрийн бус өмчийн хэвшлийн сургуулиуд оролцоод зогсохгүй хөдөө орон нутгаас тухайлбал, Орхон, Дархан, Төв, Өвөрхангай, Хэнтий, Сэлэнгэ, Дорноговь, Дундговь аймгаас багш сурагчид ирж оролцож байгаа нь олимпиадын нэр хүнд өсөж байгааг харуулж байна.

Олимпиадын зардалд УБ-Эмпати сургуулийн захиргаанаас сурагчдын шагналын санд 1,5 сая₮ дэмжлэг үзүүлсэн. Олимпиадын онцлог нь олимпиадад оролцогчдод зориулсан сэдвийг олон улсын олимпиад, уралдаан тэмцээний тавигдах шаардлага жишигт нийцүүлэн материалыг дахин ашиглах хэрэгцээнд зориулан үзэмжтэй хэвлэн олшруулж хүүхэд бүрд хүргэж байгаа юм. Мөн сурагчид ажлын хуудас хүснэгт будаж нөхөх ба хуудсыг нь автомат машинаар уншуулж ажлын гүйцэтгэлийг хурдан хугацаанд нийтэд онлайнаар мэдээлсэн билээ.

Улаанбаатар-Эмпати сургуулийн нэрэмжит түүх, нийгэм газар зүйн мэргэжлийн хичээлийн олимпиадын хүрээнд сурагчдаа бэлтгэж оролцуулсан нийт багш нарт зориулсан мэргэжил арга зүйн зөвлөгөө сургалтыг сургуулийн захиргаанаас зохион байгуулсны зэрэгцээ нийслэлийн мэргэжлийн багш нар, ЕБС-ийн хамтын үйл ажиллагаа, уялдаа холбоог өргөжүүлэх сургуулиа сурталчилж, олны хүртээл болгов.

Олимпиадад оролцогчдыг түүх, нийгэм, газарзүйн төрлөөр долоон ангилалд ерөнхий дүнгээр шалгаруулж, 76 медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын хамт олгож, сурагчдаа амжилттай бэлтгэж, оролцуулсан багш нартаа батламж гардууллаа. УБ-Эмпати олимпиадад СБД-ийн 1-р, Сант, СХД-ийн 67-р, БЗД-ийн 53-р, ХУД-ийн БУЦ, Орчлон, Шинэ Монгол сургуулиуд, Хэнтий, Өвөрхангай аймгаас оролцсон сурагчид амжилттай дүн үзүүлж шагналт байруудыг эзэллээ.

УЛААНБААТАР- ЭМПАТИ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

ТҮҮХ НИЙГЭМ ГАЗАР ЗҮЙН ХИЧЭЭЛИЙН ОЛИМПИАДЫН ХУВААРЬ

2017 оны 12-р сарын 12 Нийтэлсэн Shurentsetseg

 ДҮҮРГҮҮДЭД ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГУУЛИУД

 мэргэжил  хугацаа  дүүрэг  сургууль
 газар зүй  2018.01.08

БГД

 БЗД

 НД

БНД 

ЧД 

СБД

СХД 

ХУД 

13-р

53-р 

ЭОЦ

ГГЦ

 72-р

35-р

 76-р

14-р 

 түүх нийгэм   2018.01.09

 БГД

 БЗД

НД 

БНД 

ЧД 

СБД 

СХД 

ХУД 

ОУЦС

 102-р

 119-р

БЦС 

57-р 

4-р 

65-р 

115-р