tuuh.gazar.zui : 2-р улирал 6-р ангийн түүхийн төлөвлөлт

2-р улирал 6-р ангийн түүхийн төлөвлөлт

Ээлжит хичээлийн төлөвлөлт

Судлагдахуун: Түүх Хамрах хүрээ: 6-р анги

Хичээлийн сэдэв

Иргэншлийн тухай ойлголт

№1

Хичээлийн зорилго

· Иргэншил хэмээх ойлголтыг тайлбарлах аргаар иргэншил анх хаана хэрхэн үүссэн нөхцөл байдлыг судлах

· Эх сурвалжийг судлах замаар задлан шинжлэх арга барилд сурах

Үнэлгээ

· Уншиж ойлгох

· Эх сурвалжийг ялгах

· Газрын зурагт заах

· Тухайн хүмүүсийн амьдралын хэв маягийг төсөөлөн дүрслэх

· Баримт эх сурвалжийн ач холбогдлыг таних

Арга зүй

Баримт эх сурвалжийг тайлбарлах арга

Судлах цаг

40 минут

Үе шат

Хугацаа

Сурагчийн үйл ажиллагаа

Багшийн үйл ажиллагаа, чиглүүлэг

Хэрэглэгдэхүүн

Үнэлгээ

Сэдэлжүүлэх

5 минут

· Өмнөх мэдлэгийг сэргээх, хүний үүслийн талаар ярих

· Суурин иргэншил үүссэнээс өмнөх хүмүүсийн аж ахуй

· Өмнөхийг сэргээн, хүний үүслийн талаар асууна.

· Эх сурвалжтай ажиллах талаар танилцуулна.

· РР

· Эх сурвалж

· Ажлын хуудас

· Газрын зураг

· Ном сурах бичиг

· Асуултанд хариулж буй байдлыг ажиглах

· Ажлын хуудсан дээр ажилласан байдал

· Газрын зурагтай ажиллаж буй байдал

· Он тооллын шугам байгуулж буй байдал

Ойлгох илрүүлэх

5 минут

· Иргэншлийн талаар сурвалж өгнө. “Ур хот”

· Баримт эх сурвалжийг тодорхойлох, ажлын хуудас ажиллах

· Сурагчдад нэг ижил баримт өгч дараах асуултуудыг ашиглан ярилцана. Эх сурвалжийн гарал, юуны тухай өгүүлсэн байна.

Задлан шинжлэх

18 минут

· Эх сурвалжийн төрлийг тодорхойлно.

· Сурах бичиг дээр ажиллах

· Сурах бичгийн дасгал даалгавар хийнэ.

Нэгтгэх шийдвэрлэх

6 минут

· Анги давхарга, бичиг үсэг, нийгмийн зохион байгуулалт, хот суурин, төр хөдөлмөрийн хуваарийг нэгтгэн дүгнэж иргэншил хэмээх ойлголтыг таньж мэднэ.

· Бичиг үсгийн үүсэл, нийгмийн давхарга, төр, хот суурин, хөдөлмөрийн хуваарийг таньж мэдэхэд чиглэл өгнө.

Эргэцүүлэн дүгнэх, үнэлэх

5 минут

· Суурин иргэншлийн үүслийг хэзээ хаана яагаад гэсэн асуултанд хариулна.

· Дүгнэлт өгүүлбэр уншаад ажлын хуудсыг ажиллана.

· Ажлын хуудас тараан өгч хэзээ, хаана, яагаад гэсэн асуултанд хариулт авна.

Гэрийн даалгавар

2 минут

Нэргүй газрын зурагт тэмдэглэл хийх, иргэншлийн тухай ойлгосноо жагсаан бич.

Нэргүй газрын зураг тараан, жагсаан бичих даалгавар өгнө.

Ажлын хуудас

Сурагчийн нэр................................................. Хичээлийн нэр........................................... Анги......................

1.Сурах бичгийн 27-р талын эхийг уншаад, зургийг сайтар ажиглаад доорх асуултанд хариулж бич.

· Ур хотын иргэдийн аж амьдралыг харуулсан зургийг тайлбарлах

· Хот үүссэнээр хүмүүсийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хариулт:

· Нийгмийн ялгарал үүсч баян хоосны ялгаа үүссэн.

· Хөдөлмөрийн наян хуваарь бий болж, засаг захиргаа төрийн үүсэл тавигдсан

2.Сурах бичгийн 25-р талын зургийг ажиглаад хүмүүсийн хөдөлмөрийн хуваарийг адил тоогоор тэмдэглэ.

3. Дараах шулуун дээр үйл явцыг он дарааллуулан бичнэ үү?




4. Дараах хүснэгтийг асуултын дагуу хоосон нүдэнд тэмдэглэл хийх


Хэзээ

Хаана

Яагаад

Бичиг үсэг




Хот суурин












Ээлжит хичээлийн төлөвлөлт

Судлагдахуун: Түүх Хамрах хүрээ: 6-р анги

Хичээлийн сэдэв

Суурин иргэншлийн анхны голомтууд

№2

Хичээлийн зорилго

Суурин соёл иргэншлийн үүсэлийн тухай ойлголттой болж түүний голомтуудыг газрын зурагт заах чадварт суралцах.

Хичээлийн зорилт

/ Хичээлийг үзсэнээр ямар үр дүнд хүрэх вэ?/

· Суурин иргэншил хэрхэн үүссэн, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар мэдлэг ойлголттой болох

· Тариалан эрхлэхэд ямар газар хамгийн тохиромжтой вэ?Томоохон гол мөрний саваар яагаад төвлөрөл бий болсон бэ? Гм түүхийн асуултыг тавьж хариулж сурах, Хоёр мөрөн, Нил, Шар мөрний иргэншлийг нэрлэж, газрын зурагт зааж сурах

· Эртний иргэншлийн түүх, соёлын дурсгалуудыг хамгаалах талаар санал дэвшүүлэх

Үнэлгээ

/ Үр дүнд хүрсэн гэдгээ юугаар нотлох вэ?

· Хэзээ хаана юу болсон яагаад гэсэн түүхийн асуултуудыг тавьж хариулж буй байдал

· Анхны суурин иргэншлүүд газрын зурагт, зааж тэмдэглэж буй байдал

· Суурин иргэншил бий болсноор хүмүүс хамтаар хөдөлмөр эрхэлж, зохион байгуулалтад орохыг зайлшгүй шаардаж байсан шалтгааныг тайлбарлан ярилцаж буй байдал

Арга зүй

· Баримт эх сурвалж шинжлэн судлах арга

Судлах цаг

· 40 минут

Үе шат

Хугацаа

Сурагчийн үйл ажиллагаа

Багшийн үйл ажиллагаа, чиглүүлэг

Хэрэглэгдэхүүн

Үнэлгээ

Түүхийн асуулт тавих

5минут

· Сурах бичгийн газрын зургийг ажиглаж томоохон гол мөрнүүдийг зааж нэрлэх

· Сурах бичгийн зургийг ажиглаж хүмүүсийн суурьшилийн талаарх төсөөлөлөө бусадтай ярилцаж, үүссэн шалтгааныг жишээгэээр тайлбарлах.

Сурах бичгийн зургийг сурагчдаар ажиглуулж түүхийн асуултыг гаргуулна.Жишээ нь:

Хаана, яагаад суурин иргэншил үүсэв?

-Яагаад томоохон гол мөрний саваар иргэншлын голомтууд үүссэн бэ? Гэх мэт асуулт гаргахад чиглүүлнэ.

Сурагчлын гаргаж болох асуултууд:

- Хүмүүс яагаад гол мөрний дагуу суурьшиж байсан бэ?

- Тариалан эрхлэхэд юу юу хэрэгтэй вэ? гэх мэт

Сурах бичгийн зураг

Түүхийн асуултыг хэрхэн зөв тавьж таамаглал дэвшүүлж буй байдал, ажлын хуудасны даалгавруудыг зөв бөглөж байгааг ажиглах

Үйлийг төлөвлөх, холбогдох баримт мэдээллийг эрж хайх цуглуулах

8 минут

Судлах үйлийнхээ төлөвлөгөөг багаар ярилцаж багшийн тусламжтайгаар хийнэ.Ажлын хуудасны даалгавар 2

· сурах бичгийн баримт эх сурвалжуудыг уншиж асуултанд хариулах, хэрэгцээт мэдээллийг цуглуулна.

· Бусдыг сонсож, мэдээллээ сайжруулна.

· Түүхийн асуултыг хариулахын тулд хэрэгтэй мэдээллийг хаанас хэрхэн цуглуулах арга барилыг тайлбарлаж дагуулж гүйцэтгүүлнэ

· Гол ойлголтыг чиглүүлж, тайлбарлуулна

· Суурин иргэншлийн давуу талыг эргэцүүлэн бодуулна

Сурах бичиг дэх баримт эх сурвалжууд

Ажлын хуудас 1,2 даалгавар


Ажлын хуудасны даалгавруудыг аргачлалын дагуу зөв бөглөж байгааг ажиглах

Баримт мэдээллийг задлан шинжлэх, нэгтгэх, нотлох, үнэлэх

15 минут

· Суурин иргэншилд шилжсэнээр хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт гарсныг зураг болон өгүүлбэрийг зөв тохируулж, тайлбарлана.ажлын хуудсанд тэмдэглэнэ.

· Бүдүүвчийг ажиглаж суурин иргэншлийн онцлог шинжүүдийг тайлбарлаж хоорондын ялгааг жишээ баримт гаргаж ярилцана.ажлын хуудас даалгавар 4а-д тэмдэглэнэ.

· Хүснэгтэн мэдээллийг шинжлэж, бүдүүвчийг мэдээлэлтэй хэрхэн холбогдож байгааг нэгтгэн дүгнэнэ.

· Суурин иргэншлийн хүмүүсийн ахуй амьдралыг харуулсан зураг тайлбарыг зөв тохируулж, хэлэлцүүлнэ.

· Яагаад ийм хөдөлмөр эрхлэх болсон шалтгааныг сурагчдаар гаргуулахад чиглүүлнэ.

· Суурин иргэншлийн онцлог шинжүүдийг нэрлэж, гол ялгааг тайлбарлана

· Хүснэгтэн мэдээллийг шинжлэн асуултад хариулах чадварыг хөгжүүлнэ

· Даалгаврыг аль болох сурагчдаар бие даан гүйцэтгүүлж, хэрхэн сайжруулж саналыг солилцуулж дэмжлэг өгнө.

Ажлын хуудас 3,4 даалгавар

Багийн гишүүдийн оролцоог өөрсдөөр үнэлүүлэх тойргийн арга

Шинжилгээний үр дүнг танилцуулах хэлэлцэх

Эргэцүүлэн, дүгнэх, үнэлэх

10 минут

· Баримт эх сурвалжуудийг шинжлэн судалсан үйл явцыг нэгтгэн үр дүнг дүгнэх:

-сурагч бүр өөрийн хийсэн ажил, суралцсан шинэ зүйлс чадварын тухай “Миний үг “ аргаар хэлэх

-санал нэгдсэн зөрсөн зүйлээ танилцуулан хэлэлцүүлэх

· Тулгуур үг, бүдүүвч, он тооллын шугамыг ашиглан сэдвийн хүрээнд олж авсан гол ойлголт мэдлэгээ бусадтайгаа солилцох

· Судалсан үйлийн үр дүнг утгын зураглалыг гүйцээх аргаар илэрхийлэх

· Анхны суурин иргэншил үүссэн шалтгаан, түүний онцлог шинжүүд хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байсныг сурагчдын судлах үлйийн төлөвлөлтийн дагуу гүйцэтгэсэн ажил тэдний оролцоог нэгтгэн дүгнүүлнэ.

· Сурагчдын дутуу мэдлэг, ойлголтын зөрүүг ангийн хэлэлцүүлгээр шийдвэрлүүлж чиглүүлнэ.

Ажлын хуудас

Даалгавар 1ын 2,3 баганыг бөглөх

5-р даалгаврын утгын зураглалыг гүйцээх

Ажиглалтын хуудсаар үнэлэх

Гэрийн даалгавар

2 минут

· Суурин иргэншлийн онцлог түүний давуу тал хүмүүсийн аж амьдралтай холбоотой археологийн болон зурган мэдээллийг бусад эх сурвалжаас эрж хайх

· Шинэ нэр томьёог жагсаан бичиж, чээжлэх

Ажлын хуудас

Сурагчийн нэр......................... Хичээлийн сэдэв............................... Анги....

1.Дэвшүүлсэн асуулт ба хариулт хүүхэд нэг бүр бичнэ

Асуултууд

Хариулахын тулд хийсэн ажиллагаа

Хариулт




2.Үйл ажиллагааны төлөвлөлт багшийн удирдлагаар багаар хэлэлцэи боловсруулна

Юу хийх

Хугацаа

Ямар үр дүнд хүрэх вэ?

Мэдээлэл цуглуулах

5 минут

Шаардлагатай чухал мэдээлэл олж цуглуулсан










3.Зураг өгүүлбурийг тохируулан тэмдэглэл бичих сурагч бүр хийнэ. Дараа нь хосоор солилцож үнэлнэ.

Зураг

Хариулт


1


2


3


4


5


6


7

4. А. Хүснэгтийг гүйцээнэ үү?

Суурин иргэншлийн дэвшил

Хэрэгцээ шаардлага

Үр дагавар

1.

Усалгаат тариалан

Газар тариалан эрхлэхэд ус, үржил шимтэй хөрс шаардлагатай болсон

Хүмүүсийн төвлөрөл үүссэн

2.

Хөдөлмөрийн хуваарь



Б. Холбоо хамаарлыг тайлбарлана уу?

Он цаг

Дэлхийн хүн амын тоо

Газар тариалан үүсэхээс өмнө

4 сая орчим

Газар тариалан үүссэхээс өмнө

НТӨ 3000

14 сая

НТӨ 2000

27 сая

НТӨ 1000

50 сая

НТӨ 500

100 сая

Асуултад хариулах

1. Газар тариалан үүсэхээс өмнө хүн амын тоо хэд байсан бэ?

2. Яагаад хүн амын тоо цөөн байсан гэж үзэж байна вэ?

3. НТӨ 3000 жил, НТӨ 500 жилийн хүн амын тооны өсөлтийг тооцоолоорой

4. Хүн амын өсөлтөнд юу нөлөөлсөн бэ?

Ээлжит хичээлийн төлөвлөлт

Судлагдахуун: Түүх Хамрах хүрээ: 6-р анги

Хичээлийн сэдэв

Иргэншил хэрхэн хөгжив

№3

Хичээлийн зорилго

Бичиг үсгийн үүсэл, багаж зэвсгийн боловсруулалтын тухай ойлголтой болгох

Хичээлийн зорилт

/ Хичээлийг үзсэнээр ямар үр дүнд хүрэх вэ?/

· Бичиг үсэг анх хаана хэдийд үүсэн бэ? Ямар шалтгаанаар үүрэг нь юу байсан, анхны төмөрлөгийг хийхдээ байгалийн бэлэн бүтээгдэхүүн юуг ашиглаж байсан гэх сэт асуултыг тавьж хариулж сурах

· Шүмер месопатами урук хотыг нэрлэж газрын зурагт заах

Үнэлгээ

/ Үр дүнд хүрсэн гэдгээ юугаар нотлох вэ?

· Хэзээ хаана юу болсон яагаад гэсэн түүхийн асуултуудыг тавьж хариулж буй байдал

· Бичиг үсэг анх үүссэн хотыг нэрлэж газрын зурагт зааж буй байдлаар

· Багаж зэвсгийн хөгжил төмөрлөг боловсруулалтын арга ач холбогдлыг гаргаж буй байдлаар

Арга зүй

· Баримт эх сурвалж шинжлэн судлах арга

Судлах цаг

· 40 минут

Үе шат

Хугацаа

Сурагчийн үйл ажиллагаа

Багшийн үйл ажиллагаа, чиглүүлэг

Хэрэглэгдэхүүн

Түүхийн асуулт тавих

6 минут

- Зургийг ажиглаж ямар өөрчлөлт байгааг гарган таамаглал дэвшүүлж бусадтайгаа ярилцан асуулт зохиох

-Сурах бичгийн зургийг ажиглуулжтүүхэн өөрчлөлтийг гаргуулах

- Таамаглал дэвшүүлж асуулт зохиолгох

- Сурагчдын гаргаж болох асуултууд

Бичиг үсэг хэдийд үүссэн бэ?

Бичиг үсгийг ямар зорилгоор ашилаж байсан бэ?

Багаж зэвсгийг самр аргаар хийж байсан бэ?

Сурах бичгийн 29 тал

Үйлийг төлөвлөх, холбогдох баримт мэдээллийг эрж хайх цуглуулах

8 минут

Судлах үйлийнхээ төлөвлөгөөг багаар ярилцаж багшийн тусламжтайгаар хийнэ.

Сурах бичгийн баримт эх сурвалжуудыг уншиж хүснэгт нөхөх, мэдээллийг цуглуулах

Бусдыг сонсох , мэдээллээ сайжруулах

Асуултыг хариулахын тулд хэрэгтэй мэдээллийг хаанаас хэрхэн цуглуулах аргыг тайлбарлаж дагуулж гүйцэтгүүлнэ.

Гол ойлголтыг чиглүүлж тайлбарлуулна.

Сурах бичиг дэх баримт эх сурвалжууд

Ажлын хуудас 1

Ажлын хуудас 2,3,4

Баримт мэдээллийг задлан шинжлэх, нэгтгэх, нотлох, үнэлэх

15 минут

-бичиг үсгийн дурсгалуудыг танин мэдэж тохируулах нэр томъёог нөхөх, он тоололд шилжүүлэх

Багаж зэвсгийн хөгжлийн бүдүүвчийг нөхөж бичих

Зэвсгийн хөгжлийг тайлбарлан зураг болон агүүлбэр бүийн өмнөх дугуйд тохирох тоог тавих

Ажлын хуудас 2-г зөв хийж гүйцээж нөхүүлэх

Багаж зэвсгийн өөрчлөлт хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлснийг тайлбарлах

Ажлын хуудас 3 дээр ажиллууах

Ажлын хуудас 4г тохируулж тэмдэглэл бичих

Хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулах хэлэлцэх

10 минут

Сурагч бүр баг бүр гүйцэтгэсэн даалгаврынхаа үр дүн, ажлын хуудас, болон тэмдэглэлээ бие биедээ танилцуулах,ярилцах

Багууд 29-32 талын даалгавруудыг гүйцэтгэснээр ямар мэдлэг ойлголт,чадвар олж авсан, ямар үр дүнд хүрснийг ангидаа танилцуулж хэлэлцүүлэхэд үйл ажиллагааг чиглүүлнэ.


Дүгнэх, үнэлэх

5 минут

Сурагч бүр,баг бүр хийсэн ажлаа дүгнэж ажлын хуудсны 1-р даалгаврын 2, 3-р хүснэгтийг бөглөнө.

- Өөрсдийн багийн нэрийг он тооллын шугамд зөв байрлуулсан эсэхээ хэлэлцэнэ. Засна

Хичээлийн эхэнд дэвшүүлсэн зорилго нэгтгэн дүгнэнэ.Үүний тулд:

-Өнөөдрийн хичээлээр юу юу хийсэн бэ?

-Өнөөдрийн хичээлийн хамгийн сонирхолтой зүйл юу байсан бэ?

-Юуг дутуу ойлгосон, шинээр юуг мэдмээр байна вэ? асуултын хүрээнд ярилцана


Гэрийн даалгавар

1 минут

Шинэ нэр томъёог жагсаан бичиж чээжлэх

Ажлын хуудас 1

Хүүхэд нэг бүр дэвшүүлсэн таамаглал асуулт ба хариулт

Асуулт таамаглал

Хариулахын тулд хийсэн үйл ажиллагаа

Хариулт




Oval: төмөрлөгАжлын хуудас 2






Ажлын хуудас 3

Сурах бичгийн 30 хуудас зурагт даалгавар

Ажлын хуудас 4

Зураг

Хэзээ хаана

Хэрэгцээ шаардлага

Үр дагавар

Шаантаг бичиг




Санаа бичиг




Монгол бичиг




Үнэлгээний даалгавар

Сурагчийн нэрс

Үнэлгээний шалгуур

Зургийг ажиглаад таамгалал дэвшүүлж асуулт гаргаж чадаж буй эсэх

Хүснэгтийг ажиглаад тэмдэглэл хийж буй байдал

Зураг өгүүлбэрийг холбож хоорондын холбоо уялдааг тайлбарлах байдал

Утгын зургаар шинжилгээний үр дүнг гүйцээх байдал






Ээлжит хичээлийн төлөвлөлт

Судлагдахуун: Түүх Хамрах хүрээ: 6-р анги

Хичээлийн сэдэв

Бидний өвөг дээдэс нүүдэлчид

№4

Хичээлийн зорилго

· Нүүдлийн иргэншил хэрхэн үүссэн, түүнд нөлөөлсөн хүчин зүйлс , газар зүйн онцлогийн талаар мэдлэг ойлголттой болох

· Нүүдлийн иргэншлийн үүссэн газар нутгуудыг нэрлэж, газрын зурагт зааж сурах

· Нүүдлийн иргэншлийн онцлог шинж чанарын талаар санал дэвшүүлэх

Үнэлгээ

· Хэзээ хаана, юу болсон, яагаад гэсэн түүхэн асуултуудыг тавьж хариулж буй байдал

· Анхны нүүдлийн иргэншлийг газрын зурагт зааж тэмдэглэж буй байдал

· Он тооллын шугаман дээр ажиллах, он тооллын бодлого бодож буй байдал

· Нүүдлийн иргэншлийн онцлог шинж чанарыг тодорхойлж буй байдал

· Баримт эх сурвалжийг шинжлэн судалж буй байдал

· Ойлголтоо нэгтгээд дүгнэж буй байдал

Арга зүй

Баримт эх сурвалж шинжлэн судлах арга

Судлах цаг

40 минут

Үе шат

Хугацаа

Сурагчийн үйл ажиллагаа

Багшийн үйл ажиллагаа, чиглүүлэг

Хэрэглэгдэхүүн

Үнэлгээ

Түүхийн асуулт тавих

5 минут

· Сурах бичгийн он тооллын шугамыг ашиглан нүүдлийн иргэншлийн он тооллоор асуулт гаргах

· Монгол орон газар зүйн хувьд ямар онцлогтой болох талаар асуулт гаргах

· Монголчууд ямар аж ахуй эрхлэн амьдардаг байсан талаарх төсөөллөө бусадтай ярилцан нүүдлийн иргэншил үүссэн шалтгааныг жишээгээр тайлбарлах

· Сурах бичгийн зургийг сурагчдаар ажиглуулж түүхийн асуултыг гаргуулна.

Жишээ нь: Нүүдлийн иргэншил хэдийд үүссэн

· Үүссэн шалтгаан

· Уур амьсгалын онцлог хэрхэн нөлөөлсөн

· Аж ахуй үүссэн /МАА/

· Ажлын хуудас 1-ийг танилцуулах

· Сурах бичгийн 33-р хуудас

· Ажлын хуудас 1

Багийн нэг гишүүн бүрээр

Үйлийг төлөвлөх, холбогдох браимт мэдээллийг эрж, хайх цуглуулах

8 минут

· Зураг 1,2,3-ыг ажиглаад сурах үйлийнхээ төлөвлөгөөг багаар ярилцаж ажлын хуудас 1-т асуулт гаргана.

· Сурах бичгийн баримт эхээс уншаад асуултад хариулах, хэрэгцээт мэдээллийг цуглуулна.

· Бусадтай хамтрах мэдээллээ сайжруулна.

· Сурах бичгийн 33-34-р талыг судлах

· Түүхийн асуултанд хариулахын тулд хэрэгтэй мэдээллийг хаанаас хэрхэн цуглуулах арга барилыг тайлбарлаж , дагуулж гүйцэтгүүлнэ.

· Гол ойлголтыг чиглүүлж тайлбарлана.

· Нүүдлийн иргэншийн давуу талыг тодорхойлуулах

· Сурах бичгийн 33-34-р хуудас

· Ажлын хуудсын 1.1


Баримт мэдээллийг задлан шинжлэх, нэгтгэх, нотлох, үнэлэх

15 минут

· Нүүдлийн иргэншилд шилжснээр хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт, дэвшил, хэрэгцээ, шаардлага, ач холбогдол гарсаныг ажлын хуудас 4 дээр тэмдэглэнэ.

· Нүүдлийн иргэншлийн үеийн хүмүүсийн ахуй амьдралд ямар өөрчлөлт гарсаныг хэлэлцүүлнэ.

· Сурагчдаар асуулт гаргуулахад чиглүүлнэ.

· Сурах бичгийн 34-р хуудас

· Ажлын хуудас 2

Багаар үнэлнэ.

Шинжилгээний үр дүнг танилцуулах, эргэцүүлэн дүгнэх ба үнэлэх

10 минут

Эх сурвалжийг шинжлэн судалсан үйл явцыг нэгтгэн, үр дүнг дүгнэх

· Сурагч бүр өөрийн хийсэн ажил, суралцсан шинэ зүйлс чадварын талаар хэлэх

· Санал нэгдсэн, зөрсөн зүйлээ танилцуулна.

· Тулгуур үг бүдүүвч он тооллын шугамыг ашиглан сэдвийн хүрээнд олж авсан ойлголт мэдлэгээбусадтай хуваалцах

· Сурагч, баг бүр хийсэн ажлаа ажлын хуудасны 1-р даалгаврыг дүгнэн ярьж буй байдал

· Он тооллын шулуун бодлогыг үнэн зөв гаргасан байдал

Нүүдлийн иргэншил үүссэн нөхцөл байдал хүмүүсийн амьдралд гарсан өөрчлөлт дэвшил, хэрэгцээ шаардлага зэргийг сурах үйлийн төлөвлөлтийн дагуу нэгтгэн дүгнүүлнэ.

Сурагчдын дутуу мэдлэг ойлголтын зөрүүг сурагчдын хэлэлцүүлгээр шийдвэрлүүлж чиглүүлнэ.

Хичээлийн эхэнд дэвшүүлсэн зорилгоо нэгтгэн дүгнэх, үүний тулд:

1. Өнөөдрийн хичээлээр юу хийсэн бэ?

2. Өнөөдрийн хичээлийн хамгийн сонирхолтой зүйл юу байсан бэ?

3. Юуг дутуу ойлгосон, юуг шинээр мэдмээр байна лгэсэн асуултын хүрээнд ярилцана.

· Сурах бичгийн 35-ын зурган материал

· Ажлын хуудас 3

Сурагч бүрээр

Гэрийн даалгавар

2 минут

Сурах бичгийн 35-36-р хуудасны даалгаврыг ажиллах

Ажлын хуудас1: Багийн нэр:................... Хичээлийн сэдэв:.................

1. Дэвшүүлсэн асуулт ба хариулт / Хүүхэд нэг бүр бичнэ./

Асуултууд

Хариулахын тулд хийсэн үйл ажиллагаа

Хариулт

1.

2.

3.

-

-



Ажлын хуудас 2


Нүүдлийн иргэншилд шилжсэнээр хүмүүсийн амьдралд ямар дэвшил гарав

Хэрэгцээ шаардлага

Ач холбогдол









Ажлын хуудас 3 Өөрт төрсөн сэтгэгдэлээ бичээрэй.

Өнөөдрийнхичээлээрюуюухийсэнбэ?

Өнөөдрийн хичээлийн хамгийн сонирхолтой зүйл юу байсан бэ?

Юуг дутуу ойлгосон, шинээр юуг мэдмээр байна вэ?




Боловсруулсан : Э.Эрдэнэбат-84-р сургууль Ц.Билгүүн, Гёте Ц.Нандинцэцэг, Э.Нэмэхбаяр 11-р сургууль, Б.Дариймаа 102-р сургууль, Г.Түвшинтунгалаг 107-р сургууль, Ж.Одгэрэл Голомт Цогцолбор сургууль, А.Ариунтуяа 38-р сургууль, Ж.Байгаль 58-р сургууль

Ээлжит хичээлийн төлөвлөлт

Судлагдахуун: Түүх Хамрах хүрээ: 6-р анги

Хичээлийн сэдэв

Эртний нүүдэлчидийн аж ахуйн, нийгмийн хөгжилт

№5

Хичээлийн зорилго

Өвөг дээдсийнхээ нийгмийн байгуулал, эрхлэх аж ахуйн болон газарзүйн онцлогын тухай мэдэх.

Хичээлийн зорилт

/ Хичээлийг үзсэнээр ямар үр дүнд хүрэх вэ?/

· Монгол орны бүс нутгийн онцлогийг танин мэдэх.

· Мал аж ахуйн үүслийн учир шалтгааны тухай тайлбарлах чадвартай болох

· Эртний нүүдэлчдийн нийгмийн байгуулал онцлогыг тайлбарлах чадвартай болох.

Үнэлгээ

/ Үр дүнд хүрсэн гэдгээ юугаар нотлох вэ?

· Монгол орны байгаль уур амьсгал

· Бичиг үсэг анх үүссэн хотыг нэрлэж газрын зурагт зааж буй байдлаар

· Багаж зэвсгийн хөгжил төмөрлөг боловсруулалтын арга ач холбогдлыг гаргаж буй байдлаар

Арга зүй

· Баримт эх сурвалж шинжлэн судлах арга

Судлах цаг

· 40 минут

Үе шат

Хугацаа

Сурагчийн үйл ажиллагаа

Багшийн үйл ажиллагаа, чиглүүлэг

Хэрэглэгдэхүүн

Үнэлгээ

Түүхийн асуулт тавих

5 минут

Ш Багт хуваагдана

Ш Ажлын хуудас 1-г авч багаараа ажиллах

Ш Өөрсдийн үзэл бодлоор хариулж бичих

Ш Сурагчдыг багш хуваана

Ш Өмнөх хичээлээ сэргээн санах

Ш Ажлын хуудас 1-г тарааж өгөх

Ш Эх сурвалжтай хэрхэн ажиллах ажиллагааны зарчим танилцуулах

Ш Хүн чулууны нулимс киноны хэсгээс

Ш Археологийн дурсгалын зургуудыг үзүүлэх

Ш Ажлын хуудас1

Ажлын хуудас1-г нөхөж бичсэн байдал

Үйлийг төлөвлөх, холбогдох браимт мэдээллийг эрж, хайх цуглуулах

8 минут

-Өөрийн багт ирсэн зургийг ажиглаж асуултанд хариулна

-Багийн 1-с 2 гишүүн гарч бусад багтаа мэдээлэл өгнө

-Бусад багийн сурагчид мэдээллийг тэмдэглэн авна

-Баг тус бүрт эртний дурсгалын зургуудыг өгнө

-Бэлтгэсэн багууд самбарын урд гарч бусад багуудад өөрийн багийн мэдээллийг танилцуулна уу

Ажлын хуудас 2

Ажлын хуудас 2-г ажилласан байдал, асуултанд зөв хариулсан эсэх

Баримт мэдээллийг задлан шинжлэх, нэгтгэх, нотлох, үнэлэх

15 минут

-Сурагчид багшийн өгсөн чиглүүлэгийн дагуу ажиллана

-37–р хуудасны газрын зургийг ажиглан нүүдэлчдийн дурсгалын тархалтыг мэдэх, Багшийн тараасан нэргүй газрын зурагт тэмдэглэнэ. Бусад сурагчиддаа танилцуулна

-Сурах бичгийн 38-39р талын мэдээллийг уншаад ажлын хуудас 3-г ажиллах заавар өгнө

-СБ-ийн 37-р хуудасны газрын зургийг ажиглаад, өнөөгийн Монгол улсын нэргүй газрын зурагт тэмдэглэнэ үү?

Ажлын хуудас 3, газрын зураг

Газрын зурагт тэмдэглэсэн байдал, ажлын хуудас-3г ажилласан, онцлогийг тоочсон байдалд ажиглалт хийх

Шинжилгээний үр дүнг танилцуулах, эргэцүүлэн дүгнэх ба үнэлэх

10 минут

-Багшийн өгсөн чигийн дагуу Буган чулуун хөшөө, хиргэсүүр, хадны сүг зураг, түүвэр олдворын үзүүлэн хийж бусад багууддаа сонирхуулж, онцлогийг тайлбарлах

Гарын доорх материал ашиглан өөрийн багт хамаарах дурсгалын биет үзүүлэн хийнэ үү?

Барималын шавар, цаас, фламастер, өнгийн будаг

Үзүүлэн, бүтээлдээ түүхэн дурсгалын онцлогыг тусгасан байдал

Гэрийн даалгавар

2 минут

Түүхийн дурсгалтай холбоотой зургийн цомог хийж ирэх

Анги......................... Сурагчийн нэр:..............................

Ажлын хуудас-1

Дараах хоосон нүдэнд хамаарагдах эх сурвалжуудыг жагсаан бичнэ үү?

Ажлын хуудас -2 Дараах хүснэгтийг багаараа ярилцаж бөглөнө үү?

Энэ зурганд нэр өгөөрэй

Энэ зургийн талаар юу мэдэх вэ?

Зургийг ажиглаад юун тухай өгүүлж буйг ярилцана уу?

Image result for хадны сүг зураг



Ажлын хуудас -2 Дараах хүснэгтийг багаараа ярилцаж бөглөнө үү?

Энэ зурганд нэр өгөөрэй

Энэ зургийн талаар юу мэдэх вэ?

Зургийг ажиглаад юун тухай өгүүлж буйг ярилцана уу?

http://bayankhongor.gov.mn/data/images/images1427690040.jpg



Ажлын хуудас -2 Дараах хүснэгтийг багаараа ярилцаж бөглөнө үү?

Энэ зурганд нэр өгөөрэй

Энэ зургийн талаар юу мэдэх вэ?

Зургийг ажиглаад юун тухай өгүүлж буйг ярилцана уу?

https://encrypted-tbn3.gstatic.com/images?q=tbn:ANd9GcT7p_abIVzLLoj3cXeyk1ZEVQwyZmqNJ5ePa1RouyRAewEkqTQr2g



Ажлын хуудас -2 Дараах хүснэгтийг багаараа ярилцаж бөглөнө үү?

Энэ зурганд нэр өгөөрэй

Энэ зургийн талаар юу мэдэх вэ?

Зургийг ажиглаад юун тухай өгүүлж буйг ярилцана уу?

Image result for хиргисүүр



Ажлын хуудас-3

Танай багийн түүхэн дурсгалын онцлог юу байна вэ? тоочиж нэрлээрэй

Тус түүхэн дурсгалын онцлогийг тоочиж бичээрэй

Ямар учраас яах гэж бүтээсэн бэ?



Боловсруулсан багш: А.Наранчимэг 53-р сургууль, Н.Сумьяа 53-р сургууль, Өнөржаргал 67-р сургууль, Л.Цэрэндулам 74-р сургууль

Хариулт. Ажлын хуудас1

Эд өлгийн зүйлс: Хүний эдэлж хэрэглэж байсан зүйлс. Гутал, дээл, г,м

Ажлын хуудас 2

1 баг. Хиргэсүүр

2 баг. Буган чулуун хөшөө

3баг. Хадны сүг зураг

4 баг. Түүвэр олдвор агуулга мэдээлэл нь сурах бичигт байгаа

Ажлын хуудас 3

Сурах бичигт байгаа. Хуудас 38-39-р хуудас

Ээлжит хичээлийн төлөвлөлт

Хичээл

Түүх 6-р анги

Хичээлийн сэдэв

Бүлгийн дүгнэлт

Суралцахуйн зорилт

Суурин ба нүүдлийн иргэншил хэрхэн үүссэн талаархи мэдлэг чадвараа бататгах

Амжилтын шалгуур

ь Уншиж ойлгох

ь эх сурвалжийг ялгах

ь газрын зурагт ажиллах, харьцуулах

ь төсөөлөх, дүрслэх

ь уламжлалт өв соёлоороо бахархах

Арга зүй

Баримт эх сурвалжийг тайлбарлах

Судлах цаг

80 минут

Үе шат

Хугацаа

Сурагчийнүйл ажиллагаа

Багшийн үйл ажиллагаа, чиглүүлэх

Хэрэглэгдэхүүн

Үнэлгээ

Асуудлыг олж харах сэдэлжүүлэх

15-н минут

-Сурагчид аялахыг хүсдэг аялсан газруудынхаа талаар газрын зурагт зааж, ярилцах

-Үндсэн ойлголтуудыг тайлбарлан ярилцах

-Та нар ямар орноор аялахыг хүсдэг вэ?

-Чиний аялахыг хүсэж буй оронд хүн төрөлхтөний эртний иргэншил үүссэн болов уу?

Ажлын хуудас №1

Дэлхийн газрын зураг

Аялахыг хүсэж байгаа улсаа газрын зурагт зааж буй байдал.

Асуудлыг ойлгох, илрүүлэх

15-н минут

Сурах бичгийн 41 талын үндсэн ойлголтуудыг тайлбарлах, бүлэг сэдвийн хүрээнд гол санааг гарган асуултанд хариулах

Эртний нүүдэлчдийн дурсгалыг зургаар илэрхийлэх.

-Бүлэг сэдвийн хүрээнд гол санааг гаргах, асуултанд хариулахад чиглүүлэх, зөвлөн туслах.

Сурах бичиг 41 тал

Ажлын хуудас № 2,3, 4

Бүлэг сэдвийн хүрээн дэх үндсэн ойлголтуудыг тайлбарлан гол санааг зөв оновчтой гаргаж чадаж буй эсэх.

Асуудлыг задлан шинжлэх үе

25-мин

Сурах бичгийн 41 талын бүдүүвч 3-ыг ажиглаад онцлогийг гаргах.

Сурах бичгийн 41 талын даалгаварыг ажиллахад чиглүүлэх

Ажлын хуудас № 4

Сурах бичиг

Суурин болон нүүдлийн иргэншлийн онцлогийг гаргаж буй байдал.

Үзэл бодлоо илэрхийлж чадаж буй эсэх.

Эргэцүүлэн дүгнэх ба үнэлэх


Сурагчид юуг ойлгож сурсанаа хамтран ярилцан нар хэлбэрийг ашиглан нэгтгэн дүгнэх.

Нарыг хэрхэн бүтээх заавар зөвлөгөө өгөх.

Фламастер бичгийн цаас

Ойлгомжтой цэвэр сайхан боловсруулж чадаж буй эсэх. тайлбарлан таниулж буй эсэх.

Гэрийн даалга

вар


“Хүн төрөлхтний иргэншил хэрхэн өөрчлөгдөх бол” сэдэвт бүтээл хийх. /зурах, зохион бичлэг бичих, наамал хийх, ...................../

Ажлын хуудас:

Сурагчийн нэр.................................. Анги ......................................

1.Чиний аялахыг хүсдэг улс

Улсын нэр

Яагаад

2. Сурах бичгийн 41 дүгээр талын үндсэн ойлголтыг тайлбарлах?

3.Бүлэг сэдвийн хүрээнд гол санааг гаргах, асуултанд хариулах, тайлбарлан таниулах

4. Эртний нүүдэлчдийн дурсгалыг зургаар илэрхийлэх

5. Сурах бичгийн 41 дүгээр талын бүдүүвч 3-ыг ажиглаад онцлогыг гаргах

Суурин иргэншил

text-align: center; line-height: normal;" class="MsoNormal" align="center">Нүүдлийн иргэншил

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

sda, gichi, lalar, llr ,zail,suga,dagz
tsengel (зочин)

6r angiin tuuhiin hicheeliin tuluwlult deer bolovsruulsan bagshiin ners dotor minii ner orhigdson bnaa

шинэ багш (зочин)

6 ангийн түүхийг 7 хоногт 2 цагаар оруулахгүй бол агуулга нь их байна аа.

Б.Түвдэндорж (зочин)

боловсруулсан багш нарын нэрэн дотор нэр алга байна

Одгэрэл (зочин)

Сайн боловсруулжээ.мэргэжил нэгт багш нартаа ажлын амжилт хүсье.

зочин (зочин)

6-р ангийн түүхийг хичээлийн агуулга их тул төлөлвлөгөөт хичээл цагтаа багтахгүй, агуулгын болон бусад хоцрогдол их гарч байна. үүнд анхаарах хүн байна уу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)